Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монголын хэл, соёл, түүхийн чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлж байна


Zambaga 2016-06-06 08:06

Монголын хэл, соёл, түүхийн чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлж байна

      Монгол Улсын Ерөнхийлөгч Эх хэл, түүх, соёлоо судлах, хөгжүүлэх ажлыг дэмжих тухай 162 дугаар зарлигийг өнгөрөгч оны 10-р сард гаргасан. Энэхүү зарлигийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэргэжлийн судалгааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй хэл, соёл, түүхийн чиглэлийн төслүүдийг танилцууллаа. Төслийн хүрээнд Монгол нутагт хүн үүссэн цаг үеэс өнөөг хүртэлх түүхэнд болж өнгөрсөн үйл явдал, түүхэн бие хүн, түүхийн дурсгалын талаар нийт 999 толгой үгийг багтаан толийн хэлбэрээр бэлтгэн танилцуулах зорилго бүхий Монголын их түүхийн цахим лавлах толь, Монголын эртний улсуудын түүхийг бүхэлд нь хамарсан эртний түүхийн судалгааг урагш ахиулсан Монголын эртний түүхийн 5 боть, Монголын нууц товчоо” каталоги зэргийг гаргах юм. Монгол хэл, соёл, түүх, уран зохиолын гайхамшигт дурсгал-“Монголын нууц товчоо” зохиол одоогоор Англи, Франц, Герман, Орос, Польш, Чех, Унгар зэрэг 27 хэл, аялгуугаар орчуулагдаж, дэлхийн 32 оронд хэвлэгдээд байна. Тус каталогид “Монголын нууц товчоо”-ны дэлхийн олон хэлээр гарсан орчуулга, судалгааны бүтээлийг нэг бүрчлэн танилцуулахын зэрэгцээ гол онцлог, дэвшүүлсэн шинэлэг санаа зэргийг багтааж, хавтас, гарчгийг зургаар хавсаргахаар болжээ. Түүнчлэн зохиогдсон цаг, зохиогч, бичсэн газар, учир шалтгаан, анхны эх, бүтэц зэрэг судалгааны зангилаа асуудлын талаар гарсан санал бүрийг нэгтгэж, холбогдох ном, өгүүллийн харгалзах хэсгийг заан оруулах юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр хэрэгжүүлж буй энэхүү гурван төслийг үр дүнг 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр олон нийтийн хүртээл болгоно.

Үзсэн: 1006

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна