“Улаанбаатар хотыг утасгүй интернэтжүүлэх” төслийг хэрэгжүүлнэ
“Улаанбаатар хотыг утасгүй интернэтжүүлэх” төслийг хэрэгжүүлнэ
“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Мэдээллийн технологийн газраас “Улаанбаатар хотыг утасгүй интернэтжүүлэх” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төслийн хүрээнд нийслэлийн 9 дүүргийн 151 хорооны нийт 155 байршилд утасгүй интернэтийн бүс байгуулж, иргэдийг үнэ төлбөргүй интернэтийн сүлжээгээр хангах юм. Эхний ээлжинд Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн зарим хороонд утасгүй интернэтийн бүс бий болгон туршилтаар ажиллуулж байгаа бөгөөд 2016 оны 6 дугаар сард багтааж дээрх 155 цэгийг бүрэн хамруулахаар төлөвлөжээ. Ингэснээр иргэд хорооноосоо 100 орчим метрийн зайнаас утасгүй интернетэд холбогдож, төрийн олон үйлчилгээг авах боломжтой болох юм. Иргэд өөрийн амьдарч буй хорооны утасгүй интернетийн бүсэд холбогдсоноор төрийн үйлчилгээг түргэн шуурхай авахаас гадна, мэдээ мэдээллээр хангагдах мөн өөрийн санал хүсэлт, өргөдөл гомдлоо нийслэлийн удирдлагад шууд илгээх боломжтой болно. Хотын үнэгүй, утасгүй интернэтэд холбогдохын тулд иргэд өөрт ойр байрлах хорооны байр орчимд Wifi дэмждэг төхөөрөмжөө ашиглан “UBWiFi” нэртэй сүлжээнд холбогдон бүртгүүлэх хэрэгтэй юм байна. Улаанбаатарыг утасгүй интернэтжүүлэх төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишигт хүрсэн Ухаалаг хот болох нэг том алхам юм.
Үзсэн: 1027
Tweet