Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав


Zambaga 2016-06-05 08:06

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав

 Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри Монгол Улсад айлчилах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав. Монгол Улсын Ерөнхийлөгч түүнийг Их тэнгэр дэх гэр өргөөндөө хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Кэрриг Монголд тавтай морилохыг хүсээд түүний энэхүү айлчлал нь хоёр орны цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Кэрри Монгол оронд айлчлан ирж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа онцлон тэмдэглээд ардчиллыг хөгжүүлэхийн төлөө монголчуудын гаргасан амжилтад баяр хүргэв. Мөн дэлхийн энхийг сахиулах үйлсэд хувь нэмрээ оруулан, дэлхийн иргэд байж, ардчиллын талаарх мэдлэг туршлагаа бусад улс орнуудтай хуваалцаж байдаг Монголын ард түмэнд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон АНУ-ын нийт иргэдийн өмнөөс талархлаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариу хэлсэн үгэндээ АНУ нь Монголын ардчилсан шинэчлэлтийг анхнаас нь дэмжиж ирсэнд талархаж байдгаа мэдэгдэв. Мөн тэрбээр хэлэхдээ АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш бөгөөд цаашид ч энэ харилцаагаа улам бүр эрчимжүүлэхийн төлөө ажиллахаа дурдлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ ирэх 2017 онд АНУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиох ба энэ үеэр хоёр улсын хооронд олон чухал арга хэмжээ зохион байгуулагдах тухай мэдэгдсэн байна.

Үзсэн: 978

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна