"Рио-2016"-д оролцох жудочдын тоогоороо дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байна
"Рио-2016"-д оролцох жудочдын тоогоороо дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байна
Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багаас одоогоор 13 тамирчин "Рио-2016" зуны 31 дүгээр олимпийн наадамд оролцох болоод байна. Үүгээрээ тэд дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд Лондоны олимпид есөн тамирчнаа илгээж байснаасаа энэ удаа илүү ахисан нь медалийн тоог ч нэмэгдүүлэх үндэс болж байна.Одоогоор Япон, Бразил, Францын тамирчид эхний гурван байрыг эзэлж байна. Харин манай улстай ХБНГУ тэнцүү тамирчинтайгаар яваа бол БНСУ, ОХУ, БНХАУ зэрэг гүрнүүд араас дагаж байна.
Үзсэн: 948
Tweet