Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээ 6-р сарын 1-нд Чингисийн талбайд болно
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээ 6-р сарын 1-нд Чингисийн талбайд болно
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн арга хэмжээ зургаадугаар сарын 1-нд Чингисийн талбайд 11:00 цагаас эхэлнэ. Энэ удаагийн хүүхдийн баярыг “Ном”, “Авьяас”, “Багшийн хөтөлбөр”-ийн үр дүнг олон нийтэд танилцуулах, хүүхдийн авьяас, ур чадвар, амжилтыг сурталчлах, алдаршуулах зорилгоор Нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулж байна. Тиймээс хүүхдийн баярт энэхүү хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа сургууль, цэцэрлэгийн авьяаслаг хүүхэд багачууд оролцох юм.Тухайлбал, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын хөгжим “Халуун элгэн нутаг” аялгууг 500 хүүхэд бишгүүрээр хөгжимдөж, Төрийн соёрхолт ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Монгол аялгуу”-г 500 морин хуурч хүүхэд тоглож сонирхуулах юм байна.Мөн 1000 хүүхэд хүүхдийн баярт зориулан найрал дуу дуулж, Уран хөдөлгөөнт гимнастикийн улсын аварга шалгаруулах тэмцээний 3 удаагийн аварга Баянгол дүүрэг, 185 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд,Баянзүрх дүүрэг, Сонгинохайрхан дүүрэг, Чингэлтэй дүүргийн 2000 гаруй хүүхэд уран хөдөлгөөнт гимнастик хийнэ.
Үзсэн: 1273
Tweet