УИХ-ын дарга З.Энхболд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Женифэр Гаалтыг хүлээн авч уулзав
УИХ-ын дарга З.Энхболд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Женифэр Гаалтыг хүлээн авч уулзав
УИХ-ын дарга З.Энхболд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифэр Гаалтыг хүлээн авч уулзав.
Элчин сайд Женифэр Гаалт, УИХ-ын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ. Ардчиллын түншлэлийн байгууллагын шугамаар АНУ-ын Конгрессын гишүүд Монгол Улсад ажиллах бөгөөд энэ үеэр хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг худалдаа, бизнесийн төлөөлөл хүрэлцэн ирнэ гэв.
УИХ-ын дарга З.Энхболд, Ардчиллын түншлэлийн байгууллага нь УИХ-тай 2006 оноос хойш амжилттай хамтран ажиллаж буйг дурдаад, Конгрессын гишүүдийг хүлээн авахад таатай байгаагаа илэрхийлсэн юм. Энэхүү арга хэмжээ нь хоёр орны бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ. Мөн УИХ сайн засаглалыг бэхжүүлэх, авлигатай тэмцэхэд ихээхэн ач холбогдол өгч буйг тэрээр дурдаад, энэ чиглэлээр Америкийн талтай хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал болохыг хэллээ.
Үзсэн: 1038
Tweet