Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн барилгын шав тавих ёслол боллоо


Zambaga 2016-05-26 06:05

Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн барилгын шав тавих ёслол боллоо

 Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн барилгын шав тавих ёслол нийслэл Улаанбаатар хотноо болж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайд У Сун болон эмнэлгийн ажилтан албан хаагчид оролцлоо. “Оношилгоо эмчилгээнд орчин үеийн өндөр хүчин чадалтай техник, технологийг нэвтрүүлэх гэсэн бидний эцсийн зорилго бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлж улмаар асар өндөр зардлаар гадаадад оношилгоо эмчилгээ хийлгэхээр явж буй иргэдийнхээ тоог бууруулж, тэднийг эдийн засгийн бэрхшээлээс гаргахад оршиж байгаа юм гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.  
         Мөн тэрбээр “БНСУ-ын 110 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттөй зээлээр баригдах олон улсын стандартад нийцсэн барилга байгууламж бүхий өндөр хүчин чадалтай 233 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон энэхүү оношилгоо, эмчилгээний төв хэд хэдэн давуу талтай юм. Нэгдүгээрт, Монгол Улсад анх удаа эмнэлгийн зориулалттай цөмийн шугаман хурдасгуур буюу изотопын бэсрэг үйлдвэрийг энэ төвд байгуулж, оношилгооны FIT ситиг суурилуулна. Ингэснээр иргэд оношилгоогоо баталгаажуулахаар гадаад улсыг зорих шаардлагагүй болно. Хоёрдугаарт, “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-д эмнэлгийн мэдээллийн систем суурилуулж, зайн оношилгооны нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, төрөлжсөн мэргэжлийн болон нэгдсэн эмнэлгүүдтэй холбоно.  Гуравдугаарт, зайн оношилгооны тусгай зориулалт бүхий төхөөрөмжөөр тоноглогдсон  авто машинуудаар алслагдсан сум суурины иргэдэд хурдан шуурхай эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэнэ.Дөрөвдүгээрт, тус төвд ажиллах эмч сувилагч, инженер техникийн ажилтнуудыг Бүгд Найрамдах Солонгос Улс болон Монгол Улсад сургалтад хамруулж мэргэшүүлнэ гэлээ.

Үзсэн: 965

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна