Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНСУ-д хийсэн айлчлалын талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн мэдээлэл хийлээ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНСУ-д хийсэн айлчлалын талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн мэдээлэл хийлээ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНСУ-д хийсэн айлчлалын үеэр хоёр орны харилцаа, эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлээр хэд хэдэн томоохон алхам хийсэн талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнөөдөр болсон “Мэдээллийн цаг” уулзалтын үеэр онцлов.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар энэ сарын 18-20-нд албан ёсны айлчлал хийсэн. Энэ нь Ерөнхийлөгч болсноосоо хойш тус улсад хийсэн анхны айлчлал юм. Статистик үзүүлэлтээс харахад БНСУ нь манай улсад оруулдаг хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ 4 дүгээр байрт ордог бөгөөд хоёр орны гадаад худалдааны эргэлт жилд 500 сая ам.доллар хүрдэг аж. Сүүлийн жилүүдэд БНСУ-д ажиллах, сурах, эмчлүүлэхээр амьдрахаар зорьж буй монголчуудын тоо эрс нэмэгдэж байгаа юм. Одоогоор 30 мянга гаруй Монгол иргэн амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ.Айлчлалын үеэр БНСУ-ын тусламжаар нийт 300 сая ам.долларын өртөг бүхий 7 төсөл хэрэгжүүлэхээр баримт бичигт гарын үсэг зуржээ. Тухайлбал, хот хоорондын тээврийн автобусыг шинэчлэх, 10 аймагт ДЦС барих, боловсролын салбарын техник хэрэгслийг шинэчлэх зэрэг төсөлд зарцуулах юм.Мөн үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг БНСУ-ын Сөүл хотын “Хүндэт иргэн”-ээр батламжилжээ.
Үзсэн: 954
Tweet