Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч зарлигаар Хөвсгөл нуурыг хамгаална


Zambaga 2016-05-24 08:05

Ерөнхийлөгч зарлигаар Хөвсгөл нуурыг хамгаална

    Монголын төдийгүй дэлхийн хөх сувд хэмээн нэрлэгдсээр удаж байгаа Хөвсгөл далайг хамгаалах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргахаар болжээ. Ийм мэдээг Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан Хатгал, Ханх тосгоны иргэд, удирдлагуудтай иргэний тэнхимийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах үеэрээ дуулгахад уухайлан хүлээн авчээ. Нутгийн иргэд Хөвсгөл далайг ЮНЕСКО-д бүртгүүлэх хүсэлтэй байгаа ч юуны түрүүнд хөх сувдаа түшиглээд аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ олон улсын жишигт хүргэх замаар Хөвсгөл нуурын ойр орчмын сумдын иргэдийн амьжиргааг нэмэгдүүлэх ёстойг олонх нь онцолж байлаа. Усны тухай хуулиар нуурын эргээс 250 метр зайд жуулчны баазууд үйл ажиллагаа явуулах ёстой ч энэ хууль гарахаас өмнө эрэгт тултал барьсан баазуудыг нүүлгэх нь хүндрэлтэй байгаа гэнэ. Нөгөөтэйгүүр, засмал зам тавигдаж тус газрыг зорих иргэдийн тоо өссөн нь эргээд байгалиа сүйтгэх, нуураа бохирдуулж эхэлсэнд нутгийн иргэд ихээр дургүй байгаа юм байна. Өнгөрсөн жил л гэхэд 73000 орчим жуулчин ирсэн нь Хатгал, Ханхын иргэдийг хөөрхөн сандраагаад авчээ. Дээрх бүх хүндрэлээс гарах гол арга бол Хөвсгөл далайн эрэг тултал шахам барьсан аялал жуулчлалын газруудын байршлыг өөрчилж, далайгаас 250 м зайд байрлах гэдэг стандартыг мөрддөг болох, зах замбараагүй баригдсан жуулчны кемпүүдийг нүүлгэн шилжүүлж жуулчдыг далайгаас хол хонодог болгох хэрэгтэй гэсэн санаа их давтагдаж байв. Далай үзэх гэсэн жуулчдад зориулаад тусгай аяллын маршрутыг гаргаж түүгээр л зорчдог болгох, тэдгээрийг тээвэрлэх, газарчлах, үйлчлэх ажлыг цогцоор нь Хатгал, Ханх сумын иргэд хоршоод хийх боломжтой гэцгээж байв. Ингэвэл далай ээж бохирдохгүй, нутгийн иргэд орлоготой, жуулчдын тав тух аюулгүй байдалд тустай байх болно гэж үзэж байгаагаа иргэний танхимаар дамжуулж ерөнхийлөгчид илэрхийллээ.


 

Үзсэн: 988

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна