Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Хаданд мөнхөлсөн урлаг: Түүх, ойллого, ярилцаан” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Улаанбаатар хотноо болно


Zambaga 2016-05-23 05:05

“Хаданд мөнхөлсөн урлаг: Түүх, ойллого, ярилцаан” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Улаанбаатар хотноо болно

 Монгол Улсын Ерөнхийлөгч, ЮНЕСКО-ийн ивээл дор энэ сарын 30-31-ний өдрүүдэд “Хаданд мөнхөлсөн урлаг: Түүх, ойллого, ярилцаан” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Улаанбаатар хотноо болно. Хуралд АНУ, ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Франц зэрэг улсаас эрдэмтэд ирж оролцоно. Арга хэмжээнд ЮНЕСКО-гоос гадна Монголын Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэн, Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон төрийн бус байгууллагууд оролцох юм. Мөн эрдэм шинжилгээний бага хурлаас гадна олон чухал арга хэмжээ болно. Тухайлбал хадны зургаас сэдэвлэсэн уран зургийн үзэсгэлэн, “Алтайн хадны чулуун шастир” хэмээх гэрэл зургийн цомог, хадны бичгээс сэдэвлэсэн бүжгийн жүжиг, Үндэсний музейд хадны зургийн үзэсгэлэн зэрэг бусад олон арга хэмжээ болох юм. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнтэй хамтран Монгол Улсын төдийгүй хүн төрөлхтний соёлын өв, хадны зургийн дурсгалыг хадгалж хамгаалах, судалгааны ажлыг улам гүнзгийрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, сурталчлан таниулах ач холбогдолтой “Хадны зураг” төслийг эхлүүлэн ажиллаж байна. Уг төслийн хүрээнд “Хаданд мөнхөлсөн урлаг: Түүх, ойллого, ярилцаан” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Туушин зочид буудалд зохион байгуулах гэж байна. Монголд буй хадны зураг нь тоо хэмжээ болон агуулгын хувьд баялаг. Нэг жишээ дурдахад Алтайн нурууны 10 орчим км зурвас хэсэгт нийт 65 мянган хадны зургийг бүртгэсэн байдаг. Тэгэхээр энэ гайхамшигтай өвийг судалж, танилцахаар дэлхийн нэртэй 15 эрдэмтэн Монголд хүрэлцэн ирж, Монголын 100-аад эрдэмтэн, судлаачтай хамтран уг эрдэм шинжилгээний бага хуралд оролцох юм.

Үзсэн: 1080

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна