Чехийн олон улсын Гранпри тэмцээнээс манай хоёр боксчин алтан медаль хүртжээ
Чехийн олон улсын Гранпри тэмцээнээс манай хоёр боксчин алтан медаль хүртжээ
Чехийн олон улсын Гранпри тэмцээнд манай хоёр боксчин Х.Энх-Амар, Э.Цэндбаатар нар алтан медаль хүртлээ. 56кг-д Х.Энх-Амар хагас шигшээд нутгийн боксчин Чехийн Ерик Хулиевтэй таарч 3:0-ээр ялж, Аваргын төлөө Унгарын боксчин Тап Сандортой тоглож эхний раундад техникийн илт давуугаар буулган авч алтан медалийн эзэн болжээ.60кг-д ОУХМ Э.Цэндбаатар хагас шигшээд Польшийн Полски Матеусыг 3.0-ээр ялснаар шигшээд шалгарсан. Алтан медалийн төлөөх тоглолтод Молдавын Дорин Буксааг 2:1-ээр ялж түрүүлжээ.47 дахь удаагаа болж буй энэхүү тэмцээнд 15 орны 70 гаруй боксчин хүч үзсэн.Италийн баг 16 оноо, Казахстаны баг 13, Монголын баг тамирчид 12 оноогоор эхний гурван байрт шалгарчээ.
Үзсэн: 994
Tweet