Мөнгөний бодлогын хүү 1.5 нэгжээр буурлаа
Мөнгөний бодлогын хүү 1.5 нэгжээр буурлаа
Бүтэн жилийн турш 13 хувьд хадгалагдаж, улмаар он гарсны дараахан 12 хувь буюу нэг нэгжээр буураад байсан Мөнгөний бодлогын хүү 1.5 нэгжээр буурсан нь өнгөрөгч өдрүүдийн нэг сайхан мэдээ байв. Төв банкны Мөнгөний бодлогын зөвлөл энэхүү шийдвэрийг гаргахдаа инфляци зорилтот төвшнөөс доогуур буюу оны туршид нам тогтвортой байгаа нь бууруулах шалтгаан болсон гэж үзжээ. Мөн сүүлийн жил хагаст гадаад худалдааны тэнцэл дээр эерэг өөрчлөлтүүд гарсан. Худалдааны тэнцэл дээр гарсан эерэг өөрчлөлт эдийн засагт цаашид хадгалагдах нь гэж үзсэн учраас бодлогын хүүг бууруулах шийдвэрт хүрсэн аж. Төв банкны Ерөнхийлөгч бодлогын хүүг бууруулсан шийдвэрээ “Монголын эдийн засгийн гадаад нөлөөлөлтэй, хамааралтай салбаруудын хувьд эерэг байх төлөвтэй байгаа учраас бодлогын хүүг 10.5 хувь болгож өөрчиллөө. Сүүлийн долоо хоногт гадаадын биржүүд, Монголын биржүүд дээр байгаа хувьцаан дээр олон эерэг өөрчлөлтүүд гарч байна. Ялангуяа хөрөнгө оруулалтын салбарт. Хөрөнгө оруулалтын салбар буюу уул уурхайн бус салбарууд дээр хөрөнгө оруулалт нь өмнөх оноос нэмэгдсэн байна. Гадаадын хөрөнгө оруулалтын хувьд бид эерэг хүлээлттэй байгаа” гэлээ.
Үзсэн: 959
Tweet