Хакүхо М.Даваажаргал аварга Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 37 түрүүлж бүх цаг үеийн хосгүй амжилтын эзэн боллоо
Хакүхо М.Даваажаргал аварга Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 37 түрүүлж бүх цаг үеийн хосгүй амжилтын эзэн боллоо
Мэргэжлийн сүмо бөхийн 2016 оны тавдугаар сарын Нацү башёд Их аварга Хакүхо Мөнхбатын Даваажаргал нэг ч уналгүй, 15 даваатай тэргүүлж, Японы Эзэн хааны цомыг 37 дахь удаагаа хүртсэн хосгүй амжилтын эзэн болж,сүмо бөхийн болон өөрийн хувийн рекордыг дахин шинэчлэн тогтоолоо.Тэрбээр энэ башёгийн хоёр дахь өдөр 880 дахь даваагаа авч, дээд зиндаанд хамгийн олон давсан бөхийн амжилтыг эзэмших болсон. Макүүчи зиндаанд хамгийн олон түрүүлсэн түүхэн амжилтыг 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр 893 түрүү хүртэж хол тасархай тэргүүлж байна. 2015 оны нэгдүгээр сард Хакүхо М,Даваажаргал аварга дээд зиндаанд 33 дахь удаагаа түрүүлж, түүхэн амжилтыг эзэмших болсон бөгөөд өчигдөр түрүүгээ 37 болгож бүх цаг үеийн хосгүй амжилтын эзэн болоод байна. Мөн нэг ч уналгүй 15 давж түрүүлсэн башёгийн тоогоор бүх цаг үеийн сумочдын нэгдүгээрт орж байгаа төдийгүй дараалсан түрүүнийхээ тоогоор 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн хамт нийт сумочдын тэргүүнд бичигдэж байна.Түүний дээд амжилтуудыг сонирхуулахад, Дээд зиндаанд хамгийн олон 37 түрүүлсэн, ялагдалгүйгээр хамгийн олон 12 башёд түрүүлсэн , хамгийн олон башёд дараалж түрүүлсэн,Асашёорюү аваргын хамт 7 удаа, Макүүчи буюу дээд зиндаанд ялсан барилдаан 893, хамгийн олон башё дараалан 10 буюу түүнээс дээш ялалт авсан башё 52, нэмэлт барилдаанд барилдсан тоо Таканохана аваргын хамт нэгд бичигддэг 10 удаа, уналгүйгээр качикоши хийсэн башёгийн тоо 40, дээд зиндаанд хүртсэн дэд түрүү нь 21 байгаа юм.
Үзсэн: 1064
Tweet