Бургастайн боомтоор БНХАУ-руу анх удаа мах экспортолж буйгаа зарласан
Бургастайн боомтоор БНХАУ-руу анх удаа мах экспортолж байна
Монгол Улс өнгөрөгч хоёрдугаар сард Бургастайн боомтоор БНХАУ-руу анх удаа мах экспортолж буйгаа зарласан. Эхний удаад 16 тонн махыг Увс аймгийн “Мон Тува” ХХК экспортолсон хэмээн мэдээлж байв. Тэгвэл өнгөрсөн дөрөвдүгээр сард дахин 56 тонн мах экспортолжээ. Энэ удаад мөн “Мон Тува” ХХК хонь, ямааны мах экспортолсон гэх мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас өглөө. Өнгөрсөн онд өмнөд хөршөөс мэргэжлийн баг ирж Монголд ажиллаад баруун таван аймаг болох Увс, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор аймгийн малыг шүлхий өвчингүй, эрүүл бүс хэмээн зарлаж, Бургастайн боомтоор экспорт хийхээр болсон. Ямартай ч дараагийн ээлжид Увс, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай аймгуудаас гадна нэмж тодорхой нутгийг эрүүл бүс болгон зарлаж, бусад боомтоор мах экспортлох талаар гэрээ, хэлэлцээр хийж байгаа ажээ.
Үзсэн: 966
Tweet