АСЕМ-ын уулзалтыг 8 орны хэлээр шууд дамжуулна.
АСЕМ-ын уулзалтыг 8 орны хэлээр шууд дамжуулна.
AСЕМ-ын дээд түвшний уулзалтыг олон улсын болон дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шууд дамжуулах, мэдээлэхэд албан ёсны түншээр ажиллах Европын өргөн нэвтрүүлгийн холбоо /Евровишн/-ийн төлөөлөгчид манай улсад 5 дугаар сарын 2-5-нд ажиллалаа. Төлөөлөгчдийн ажлын үр дүн, хамтран ажиллах боломжуудын талаар тавдугаар сарын 9-нд ГХЯ-нд хуралдсан АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ажлын хэсгийн ээлжит хуралдаанаар хэлэлцлээ.
Энэ хугацаанд төлөөлөгчид Шангри-Ла төвд байгуулах “Хэвлэлийн төв”-ийн байр, “Чингис хаан”зочид буудал болон “АСЕМ Вилла” хотхон дахь талбай, Дээд түвшний уулзалтын танхим, хэвлэлийн бага хурал болох танхимууд болон бусад арга хэмжээ, уулзалт зохиогдох газруудтай танилцаж гэрэл зураг авах, шууд дамжуулалт хийх боломж, бусад дэд бүтцийн талаар холбогдох албаныхантай санал солилцов.Тус холбоо нь дээд түвшний уулзалтын шууд дамжуулалтыг үнэ төлбөргүй хүргэх бөгөөд хиймэл дагуулын төхөөрөмж авчрах, шууд дамжуулалтын багийг зохион байгуулах, тусгай захиалгаар шууд нэвтрүүлэг нэмж цацах зэрэг үүргийг хүлээхээр боллоо. Мөн 8 орны хэлээр шууд дамжуулах төхөөрөмжийг Монголд анх удаа авчирч суурилуулахаар болжээ.Одоогоор Монголын телевизүүдийн холбооны гишүүн 13 телевиз АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг шууд дамжуулахад бэлэн байгаагаа мэдэгдээд байна.
Үзсэн: 1017
Tweet