Монгол Улсын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг Риогийн олимпид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.
Монгол Улсын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг Риогийн олимпид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.
Монгол Улсын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг олимпийн эрх олгох болсон цагаас хойш анх удаа бүтэн багаараа оролцохоор боллоо.Тамирчид 2015 онд АНУ-ын Лас Вегас хотод болсон ДАШТ-д өндөр амжилт үзүүлсэн. Тодруулбал 57 кг-д Э.Бэхбаяр,65 кг-д Г.Мандахнаран,74 кг-д П.Өнөрбат,125 кг-д Ж.Чулуунбат нар олимпийн эрх авсан бол хоёр дахь тэмцээн болох Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээнээр олимпийн тав дахь эрхийг 86 кг-д О.Үйтүмэн авч ирсэн юм. 2016 оны олимпийн наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах сүүлчийн тэмцээний эрэгтэйчүүдийн 97 кг-д зодоглосон Д.Хүдэрбулга мөнгөн медаль хүртэж, манай улсын эрэгтэй багийн гишүүнд багаараа “Рио-2016” олимпийг зорихоор боллоо. Мөн 1992 оны Барселоны олимпоос хойш 24 жилийн дараа анх удаа бүтэн багаараа оролцох гэж буй нь энэ юм.Энэ ялдамд манай улсын эрэгтэй шигшээ баг олимпийн түүхэнд ямар амжилт үзүүлж байсныг сонирхуулъя. Анх 1968 оны Мехикогийн олимпийн наадамд Монгол бөхчүүд зодоглосон бөгөөд 87 кг-ийн жинд Ж.Мөнхбат-мөнгөн медаль- ,52 кг-д Ч.Дамдиншарав-хүрэл медаль, 70 кг-д Д.Сэрээтэр-хүрэл медаль, 78 кг-д Т.Артаг-хүрэл медаль,1972 оны Мюнхен наадамд -100 кг-д Х.Баянмөнх-мөнгөн медаль,1976 оны Монреалийн наадамд 62 кг-д З.Ойдов-мөнгөн медаль,1980 оны Москвагийн олимпод 78 кг-д Ж.Даваажав-мөнгөн медаль, 57 кг-д Д.Оюунболд-хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.Харамсалтай нь үүнээс хойш монголын чөлөөт бөхчүүд олимпоос медаль хүртэж чадаагүй байгаа бөгөөд Рио-гийн олимп энэ тасалдлыг эцэслэх болно гэдэгт монголын бөх сонирхогчид итгэлтэй байгаа билээ.
Үзсэн: 1134
Tweet