Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Оюу толгойн далд уурхайн ажил эхэллээ.


Zambaga 2016-05-08 05:05

Оюу толгойн далд уурхайн ажил эхэллээ.

      Удаан хүлээлттэй байгаа Оюу толгойн далд уурхайн ажил эхэллээ. Оюутолгой” компани 2016 оны I улиралд 118.9 сая ам.долларын орлоготой ажилласан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 22.7 сая ам.доллараар өндөр дүнд тооцогдож байгаа юм. Өнгөрсөн улиралд ил уурхайн хүдрийн агуулга өссөн учир баяжмал дахь алтны агуулга нэмэгдсэн бол борлуулалтын хэмжээ нь бага зэрэг буурсан дүнтэй гарчээ. “Оюутолгой” компани энэ оны алтны үйлдвэрлэлийн төлвөө дунджаар 30 мянган унциар өсгөсөн байна. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөнөөс харвал дунджаар 270 мянган унци буюу 7.65 тонн алт, 185 мянган тонн зэс бүхий баяжмал үйлдвэрлэхээр байгаа юм байна. Үүнээс гадна “Оюутолгой” компани энэ оны ТЭЗҮ-ийн тодотголоо дуусгасан байна. Өөрөөр хэлбэл далд уурхайн санхүүгийн тооцоо дууссан гэсэн үг . Өнгөрсөн улиралд далд уурхайн бэлтгэл ажилд 22.5 орчим сая ам.доллар зарцуулсан байна. Далд уурхайн ажлыг эхлүүлэх мэдэгдэл энэ улиралд гарна гэж “Turquoise Hill Resourcеs” тайландаа дурдаж байсан юм. Шийдвэр ойрын хугацаанд гарч магадгүй гэж эх сурвалжууд мэдээллээ. Далд уурхайн ажил эхэлснээр “Оюутолгой” компани сүүлийн долоон жилийн хугацаанд жил бүр нэг тэрбум орчим тэрбум ам.доллар зарцуулах юм.“Оюутолгой” компани I улиралд 36 сая ам.доллар буюу 73.7 тэрбум төгрөгийн татвар, хураамж, бусад төлбөр төлж, үндэсний худалдан авалтад 59 сая ам.доллар буюу 120 тэрбум төгрөг, үүнээс 11 сая ам.доллар буюу 22.5 тэрбум төгрөгийг Өмнөговь аймгийн хэмжээнд хийсэн худалдан авалтад зарцуулсан байна.

Үзсэн: 928

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна