11 нам, гурван эвсэл 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөнө.
11 нам, гурван эвсэл 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөнө.
Өнгөрсөн долоо хоногт СЕХ 11 нам, гурван эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэн авснаа зарлалаа. Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 24 нам байдаг. Эдгээр намуудаас 2016 оны сонгуульд оролцох хүсэлтээ 13 нам, гурван эвсэл СЕХ-нд өгсөн. Намуудын ирүүлсэн бичиг баримтыг СЕХ хянаад, 11 нам, гурван эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэж, өчигдөр батламжийг нь гардууллаа. СЕХ бүртгэхээс татгалзсан хоёр нам нь ХҮН, ИЗНН юм. ХҮН-ын ирүүлсэн бичиг баримт нь тамганы зөрчилтэй байсан тул бүртгэхээс татгалзсан бол ИЗНН-ын гурван дарга гурвуулаа гарын үсгээ зураагүй, ганц нь л зурсан,бичиг баримтын бүрдэл дутуу байсан учраас сонгуульд оролцох эрх олгоогүй гэж СЕХ-ноос мэдэгдлээ.
Үзсэн: 939
Tweet