Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон тэргүүтэй төлөөлөгчид "Олон улсын аюулгүй байдлын тухай Москвагийн конференц" -д оролцож байна.
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон тэргүүтэй төлөөлөгчид "Олон улсын аюулгүй байдлын тухай Москвагийн конференц" -д оролцож байна.
Москва хотноо ОХУ-ын БХЯ-аас 5 дахь жилдээ зохион байгуулж буй "Олон улсын аюулгүй байдлын тухай Москвагийн конференц" энэ сарын 27-нд эхэллээ. Энэ жилийн хуралд дэлхийн 80 гаруй улс орны 500 орчим өндөр хэмжээний зочид хүрэлцэн ирсний дотор 17 орны Батлан хамгаалахын сайд, 14 орны ЗХЖШ-ын дарга нар, төрийн засгийн төлөөлөгчид, мэргэжилтнүүд, эрдэмтэд багтжээ. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хоёр орлогч дарга, "Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага", "Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд", "Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллага", "Арабын холбоо" болон "Олон улсын улаан загалмайн хороо"-ны төлөөлөгчид хүрэлцэн иржээ.Манай улсаас УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Батлан хамгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр нарын албаныхан оролцож байна. Хурлаар олон улсын терроризмтой тэмцэх асуудлыг голлон ярилцана. Ази-Номхон далайн орнуудын аюулгүй байдал, Европын цагийн байдал, аюулгүй байдлыг хангахад дэлхий дахины өмнө тулгарч буй бэрхшээлүүд, ялангуяа Ойрх дорнод, Төв азид үүсээд буй нөхцөл байдлуудыг ч нухацтай хөндөнө.
Үзсэн: 978
Tweet