“Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тэмдэглэнэ.
“Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тэмдэглэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигаар тавдугаар сарын эхний долоо хоногийг орон даяар “Үндэсний бичиг үсгийн баяр” болгон тэмдэглэж байгаа. Тус арга хэмжээ маргаашаас тавдугаар сарын 03-ны хооронд болно. Монгол бичиг үсэг нь хүн төрөлхтний түүхийн урт замд улс үндэстнүүд, ястан угсаатнуудын удаа дараа зохион хэрэглэж, гээж, мартаж, сэргээн шинэчилж ирсэн олон арван бичиг үсгийн дотроос түүхэн нас, хэв хэлбэр, зурлага татлага, байрлалаараа ч давтагдашгүй.Энэ эх хэл бичиг соёлоо үндэсний хэмжээнд сурталчлаад зогсохгүй дэлхийн түвшинд таниулах, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, соёлын баримтат өвийг судалгааны эргэлтэнд оруулах чухал ач холбогдол бүхий энэхүү арга хэмжээний нээлт маргааш Үндэсний номын сангийн их уншлагын танхимд болно.
Үзсэн: 1331
Tweet