Сонирхогчдын дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид аваргаллаа.
Сонирхогчдын дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид аваргаллаа.
Сонирхогчдын шатрын дэлхийн аварга төрлөө Грекийн Халкидики хотноо сонирхогчдын дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Монголын баг тамирчид өмнөх жилүүдийнхээ амжилтыг бататган дөрөв дэх удаагаа дээрх тэмцээнд аваргаллаа. 2000 хүртэлх ангилалд оролцсон МУБИС-ийн оюутан, спортын мастер Э.Хулан есөн өргөөс 7.5 хожлоор түрүүлэн эрэгтэй, эмэгтэй төрөлд хос алтан медалийн эзэн болж, Олон улсын шатрын холбооны мастерын болзол хангалаа. 2300 хүртэлх ангилалд "Мончесс" клубын шатарчин Г.Ганцоож 6.5 хожлоор хүрэл медаль хүртсэн бол 1700 хүртэлх ангилалд "Хос мастер" клубын шатарчин Н.Цогзолмаа 4.5 хожлоор эмэгтэй төрөлд мөнгөн медаль. Mөн “Хос мастер” клубын шатарчин Т.Баян-Очир хамгийн шилдэг залуу шатарчны шагналыг хүртлээ.
Үзсэн: 972
Tweet