Олон улсын монголч эрдэмтдийн XI их хурал ирэх 8-р сард Улаанбаатар хотноо болно.
Олон улсын монголч эрдэмтдийн XI их хурал ирэх 8-р сард Улаанбаатар хотноо болно.
Олон улсын монголч эрдэмтдийн XI их хурлыг ”Монгол судлал ба тогтвортой хөгжил” сэдвээр энэ оны наймдугаар сарын 15-18-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Хурлыг зохион байгуулах бүрэлдэхүүнийг БСШУ-ы сайд Л.Гантөмөрөөр ахлуулан байгуулж, бэлтгэл ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж үр дүнг Засгийн газарт танилцуулан ажиллахыг үүрэг болголоо.Олон улсын Монгол судлалын холбооны дүрмийн дагуу таван жил тутамд зохин байгуулагддаг монголч эрдэмтдийн олон улсын их хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг байна. Хурлаар сүүлийн таван жилд монгол судлалын салбарт бий болсон ололт, амжилтыг хэлэлцэхийн зэрэгцээ дэлхийн Монгол судлалын төв манай улсад байдгийн баталгаа болсоор иржээ. Өмнөх хурлуудад гадаадын 25 орны 250 гаруй, дотоодын 100 гаруй эрдэмтэд оролцож байсан бөгөөд энэ удаагийнхад мөн тэр жишгээр гадаад, дотоодын 400 орчим эрдэмтэн, судлаач оролцохоор тооцож байна.
Үзсэн: 1083
Tweet