Өмнөд Судан дахь Монголын энхийг сахиулагчид олон мянган иргэдийн амь насыг аварчээ.
Өмнөд Судан дахь Монголын энхийг сахиулагчид олон мянган иргэдийн амь насыг аварчээ.
БНӨмнөд Судан Улсын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монголын Зэвсэгт хүчний мото буудлагын батальоны энхийг сахиулагч нар маань болзошгүй аюулаас ажиллагааны газар орноо аварсан бахархлын мэдээ ирлээ. Ахлагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нар харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байхдаа сэжиг бүхий орон нутгийн дөрвөн иргэнийг анзаарч, үүсэх аюулаас олон мянган иргэдийн амь насыг хамгаалж чадсан байна.Тодруулбал, тус орон нутгийн иргэд үүрийн цагаар дотоодын дүрвэгсдийн хуарангаас холгүйхэн газар зэвсэг булан орхисон байжээ. Үүнийг нь сонор сэрэмжээрээ анзаарсан манай энхийг сахиулагчид очиж шалгаад олон тооны буу зэвсэг, сум, галт хэрэглэлийг илрүүлсэн байна. Хэрэв илрүүлээгүй байсан бол орон нутгийн иргэд рүү гал нээх, энхийг сахиулагчид руу буудах маш өндөр эрсдэл байх байлаа. Харин цэнхэр дуулгатнуудын маань өндөр сонор сэрэмж орон нутагт учрах байсан эрсдэлийг зайлуулаад зогсохгүй "Монгол цэрэг" хэмээх брэнд нэрээ дахин дэлхий дахинаа нотлон харууллаа.
Үзсэн: 1121
Tweet