Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улс олимпийн эрх олгох “The first “Last-Chance” тэмцээн зохион байгууллаа.


Zambaga 2016-04-26 05:04

Монгол Улс олимпийн эрх олгох “The first “Last-Chance” тэмцээн зохион байгууллаа.

        Монгол Улсад зуны олимпийн XXXI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. "Буянт-Ухаа" спортын ордонд болсон энэхүү тэмцээнд дэлхийн 80 орны 650 гаруй тамирчин олимпийн 48 эрхийн төлөө өрсөлдсөн юм. Тэмцээний нээлтийн ажиллагаанд Дэлхийн бөхчүүдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Сербийн иргэн Ненад Лалович, УИХ-ын гишүүн, Засгийн газрын шадар сайд, Зохион байгуулах хорооны дарга Ц.Оюунбаатар, Азийн бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, МЧБХ-ны ерөнхийлөгч, Зохион байгуулах хорооны дэд дарга Д.Дагвадорж, УИХ-ын гишүүн, МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумьяабазар, МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, гавьяат тамирчин Б.Болд зэрэг албаны хүмүүс оролцлоо. Энэ жил спортынхны хувьд гайхалтай жил болж байна. Спортыг сонирхогч бүхний хүсэн хүлээдэг олимпийн наадам хэдхэн сарын дараа Бразил улсад эхлэх гэж байгааг хүн бүр дор бүрнээ хүлээж суугаа. Тэр дундаа тамирчдын хувьд бүр их хариуцлагатай үе ирээд байна. Энэ удаагийн Рио-гийн олимпийн наадмын эрхийн төлөөх тэмцээн хоёр удаа зохиогдож байгаагийн нэг нь Монгол Улсад болсон нь энэ юм. Дэлхийн 80 орны 650 гаруй тамирчин багийн хамт Улаанбаатар хотноо анх удаа олимпийн эрхийн төлөө ширүүн өрсөлдөөн болж, 48 тамирчин эрхээ аваад буцлаа.

       Тэмцээний дараа Дэлхийн бөхийн төрлүүдийн холбооны ерөнхийлөгч, Олон улсын олимпийн хорооны гишүүн Сербийн иргэн Ненад Лаловичтэй хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж товч ярилцлага өгсөн юм. Тэрээр хэлэхдээ: Энэхүү тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Монголын чөлөөт бөхийн холбоонд талархаж байна. Тэмцээн явуулахад дэмжиж тусалсан Монгол Улсын Засгийн газар болон бүхий л хүмүүст баярлалаа.. Сонгомол болон чөлөөт бөхийн дэлхийн шилдэг тамирчид олимпийн эрхийн төлөө өрсөлдөхөөр Монгол Улсад ирсэн. Мөн өсөж яваа залуу тамирчид ч гэсэн энэхүү тэмцээнд оролцож, сайхан барилдааныг үзүүллээ. Сүүлийн жилүүдэд Монголын чөлөөт бөхийн баг тамирчдын амжилт ахиж байгаа. Миний бодлоор энэ удаа гурван боломжийн төлөө өрсөлдсөн ч эрхээ авч чадсангүй. Гэхдээ сүүлийн боломж одоо Сербид болно. Ордонд ирсэн үзэгчдийн уухайг хараад Монголчууд үнэхээр бөхөд хайртай ард түмэн гэдгийг мэдэрлээ. Бидний спортыг дэмждэг та бүхэнд талархаж байна. Эхний өдрөөс эхлээд би үзэгчдийн сайхан уур амьсгалыг хараад баярласан. Сонгомол барилдаанд Монголын бөх барилдаагүй ч тэд олимп, дэлхийн медальтнууд болон өнөө цагийн шилдэг тамирчдын барилдааныг хараад урамшсан гэдэгт итгэлтэй байна гэсэн байна”.

Харин Монгол улсад дэлхийн хэмжээний тэмцээнийг зохион байгуулах боломж хэр байна вэ? гэсэн сэтгүүлчдийн асуултанд,

 “Олимпийн эрх олгох тэмцээнийг зохион байгуулах эрхийг авна гэдэг бол ямар ч улсад амаргүй даваа. Монгол Улсын тухайд урд нь Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болон эмэгтэй багуудын Дэлхийн цомын тэмцээнийг  амжилттай зохион байгуулсан. Тиймээс энэхүү хариуцлагатай тэмцээнийг зохион байгуулж чадна гэдгээ өмнө нь харуулсан болохоор Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос “The first “Last-Chance”-г хийх боломжтой юм байна гэж үзсэн. Харин цаашид анхаарах зүйл их байгаа. Тухайлбал тамирчдын байрлах байр, бэлтгэлийн танхим болон бусад олон зүйлийг сайжруулах хэрэгтэй. Одоо ДБНХ-оос ямар ч тэмцээнийг зохион байгуулахад өндөр шаардлага тавьж байгаа. Урд нь ДНБХ-д 500 мянган Швейцарь франк өгч тэмцээнийг зохион байгуулах эрхийг авдаг байсан бол энэ нь хоёр сая 500 мянга болтлоо өссөн. Мөн ДАШТ-д медаль хүртсэн тамирчид мөнгөн шагналтай болох гээд шаардлагууд нэмэгдсэн. Тиймээс цаашид Ази, Дэлхийн хэмжээний тэмцээнийг зохион байгуулах эрхийг авах орны хувьд маш сайн бэлтгэлтэй байх нь чухал. Бөхөд хайртай Монголын ард түмнийг цаашид олон сайхан тэмцээнийг эх орондоо зохион байгуулж чадна гэдэгт би итгэлтэй байна. Энэ дашрамд, чөлөөт бөхийн гайхамшигт ялалт, ялагдалтай хамт байсан Монголын ард түмэнд талархаж байгаагаа дуулгая гэсэн байна.

Тэмцээний үеэр Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадоржийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны “Алтан од” одонгоор шагнасныг олон улсын  олимпийн хорооны гишүүн, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ненад Лалович гардуулсан юм. Мөн Монголын олимпийн хорооны тэргүүн дээд шагнал “Олимпийн алдар” одонгоор Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Лаловичийн энгэрийг мялаасан байна.

     Хүн төрөлхтний спортын их баяр Олимпийн наадам ойртсоор байгаа энэ үед Монголын жү-дочид Узбекийн нийслэл Ташкент хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирлээ. Ази тивийн аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд  30 орны 137 эрэгтэй, 98 эмэгтэй, нийт 235 жү-доч ур чадвараа сорин оролцож Рио-гийн олипийн наадмын оноогоо ахиуллаа. Монголын жү-дочид бүрэн багаар оролцож дөрвөн алт, нэг мөнгө,  зургаан хүрэл медаль хүртсэний дээр  эрэгтэй, эмэгтэй багууд хоёулаа мөнгөн медаль хүртэж. Азийн аварга шалгаруулах тэмцээний татами дээр түүхэн амжилт үзүүлсэн байна. Тэмцээнд оролцсон тамирчдаас 57 кг-ийн жинд Сумъяа, 66 кг-ийн жинд Алтансүх, 81 кг-ийн жинд  Лхагвасүрэн, 100 кг-ийн жинд Түвшинбаяр нар алтан медаль хүртсээд байна.

Үзсэн: 1041

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна