Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтыг УИХ-ын дарга З.Энхболд даргална.


Zambaga 2016-04-20 08:04

Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтыг УИХ-ын дарга З.Энхболд даргална.

      Хурлын дэгийн дагуу Нэгдсэн хуралдааныг УИХ-ын дарга З.Энхболд даргална. Энэ удаагийн уулзалтын ерөнхий сэдвийг “Ази-Европын Парламентын Түншлэлийн АСЕМ дахь үүрэг оролцоо” гэж тогтсон ба “Үр дүнтэй олон талт харилцаа, хамтын ажиллагаа”, “Ирээдүйн төлөөх түншлэл” гэсэн сэдвээр хоёр салбар хуралдаан явагдана.

       АСЕМ-ын үйл ажиллагаа нь 1990-ээд оны дэлхийн даяарчлалтай уялдан хоёр тивийн хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай гэсэн Ази болон Европын харилцан ойлголцлоос үүссэн. Сүүлийн 20 жилийн турш АСЕМ хоёр тивийн харилцан ойлголцол, хамтын ажиллагааг дэмжсэнээр “уялдаа холбоо”-ны /connectivity/ үндэс болж өгсөн. Энэ утгаараа АСЕМ-ын гишүүн, АЕПТ-ийн гишүүн орнуудын хууль тогтоогчид хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улам сайжруулах, түүний цар хүрээг нэмэгдүүлэх боломжтой юм.

     АЕПТ-ийн 9 дүгээр уулзалтын төгсгөлд Тунхаглал батлагдана. Энэхүү баримт бичигт АЕПТ-ийн үүрэг болон хоёр тивийн цаашдын хамтын ажиллагаанд гүйцэтгэх парламентчдын үүрэг, оролцоог тусгаж өгөх юм. Уг Тунхаглал нь дэгийн дагуу АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр танилцуулагдах юм.

Үзсэн: 974

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна