Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт эхэллээ.


Zambaga 2016-04-20 07:04

Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт эхэллээ.

 Монгол Улсын Их Хурал, Ази Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт /АСЕМ/-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт эхэллээ. Ази, Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт нь Монгол Улсад зохион байгуулагдах эхний арга хэмжээ бөгөөд гадаад харилцаа, улс төрийн агуулга, бэлтгэл, зохион байгуулалтын өндөр түвшинд болохыг мэдэгдсэн.
          2014 оны 10 дугаар сард Италийн Милан хотноо хуралдсан АСЕМ-ын Дээд түвшний уулзалтаас АСЕМ-ын 20 жилийн ой тохиох 2016 оны 11 дэх Дээд түвшний уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт (АСЕМ)-ын хүрээнд болох энэхүү Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт 2016 оны дөрөвдүгээр сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Уулзалтад дэлхийн 32 улс болон Европын парламентаас нийт 152 төлөөлөгч, хоёр олон улсын байгууллагын төлөөлөгч оролцоно.АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг угтаж хэд хэдэн хурал болох бөгөөд хамгийн эхнийх нь Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт юм. Уг уулзалт нь Ази болон Европын орнуудын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой.Уулзалт нь өөрийн хурлын дэгтэй бөгөөд уулзалт бүр тодорхой сэдвийн хүрээнд нэгээс хоёр өдөр үргэлжилдэг. Нэгдсэн хуралдаанаас гадна салбар хуралдаанууд эдийн засаг, улс төр, нийгэм-соёл гэсэн АСЕМ-ын үндсэн гурван тулгуур чиглэлээр илтгэл, хэлэлцүүлэг хэлбэрээр явагдаж, санал дүгнэлтээ гаргаснаар нэгдсэн хуралдаандаа оруулдаг. Ингээд нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд Тунхаглал гаргадаг бөгөөд уг тунхаглал АСЕМ-ын хурлын баримт бичигт тусгалаа олдог байна.

Үзсэн: 959

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна