Улсын Их Хурлын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Франц Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Жером Шартье тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Франц Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Жером Шартье тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдох Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцохоор манай улсад хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Жером Шартье тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын эхэнд Францын Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож буйд нь талархал илэрхийлэв. Ардчиллын нийтлэг үнэт зүйлст тулгуурласан Монгол, Францын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа Улсын Их Хурлын дарга энэ үеэр илэрхийлээд хоёр улсын хууль тогтоох байгууллага дахь парламентын найрамдлын бүлэг хооронд харилцан айлчлал тогтмолжиж, хамтын ажиллагаа идэвхтэй өргөжиж байгаад баяртай байгаагаа онцлов.
Үндэсний Ассамблейн гишүүн Жером Шартье Ази-Европын парламентчидын өргөн бүрэлдэхүүн оролцсон энэхүү нэр хүндтэй томоохон арга хэмжээг эх орондоо зохион байгуулах гэж байгаад Монгол Улсад баяр хүргээд Ази-Европын Парламентын Түншлэлийн энэ удаагийн уулзалт нь дэлхийн парламентууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсыг дэлхий дахинд таниулж сурталчлахад чухал үр дүнтэй арга хэмжээ болно гэж үзэж буйгаа илэрхийллээ.
Үзсэн: 990
Tweet