Олон улсын уулын дугуйн уралдаанд ОУХМ Б.Мягмарсүрэн түрүүлжээ.
Олон улсын уулын дугуйн уралдаанд ОУХМ Б.Мягмарсүрэн түрүүлжээ.
Энэтхэг улсын уулархаг бүс нутагт олон улсын уулын дугуйн уралдаан болж, манай тамирчин ОУХМ Б.Мягмарсүрэн түрүүлжээ. 11 орны 80 гаруй дугуйчин өрсөлдсөн энэхүү уралдаанд спортын мастер Б.Баянжаргал гуравдугаар байрыг эзэлсэн байна. Дугуйчид зургаан өдрийн турш 628 км зам туулж, аваргаа тодруулжээ. Хоёрдугаар байрт АНУ-ын дугуйчин шалгарсан байна.
Манай дугуйчид ирэх тавдугаар сарын 4-5-нд Тайландад болох Азийн аварга шалгаруулах уулын дугуйн тэмцээнд оролцоно.
Үзсэн: 958
Tweet