Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монголын анхны хиймэл дагуулыг 2017 оны хавар хөөргөнө.


Zambaga 2016-04-18 11:04

Монголын анхны хиймэл дагуулыг 2017 оны хавар хөөргөнө.

          Монголын анхны хиймэл дагуулыг 2017 оны хавар олон улсын “Birds” төслийн хүрээнд Сансрын станциас хөөргөх болсон талаар МУИС-ийн судалгааны багийнхан өчигдөр мэдээллээ.Тус хөтөлбөрт Монгол, Гана, Бангладеш, Япон, Нигер зэрэг улс хамтарчээ. Япон улсын Засгийн газраас хиймэл дагуулгүй улс орнуудыг хүний нөөц, дотоод бааз суурь, гадаад харилцаа холбоо, нано хиймэл дагуулыг хийж хөөргөх боломж нөхцлөөр хангах зорилгоор олон талын хөнгөлөлт үзүүлж буй юм. Хөтөлбөрт хамарснаар нано хиймэл дагуулыг бүтээх, хөөргөх ажлыг Японы Кюүшү технологийн их сургууль хариуцаж, Японд сурч байгаа Монгол оюутнууд хийж лабораторид туршиж байгаа аж. Хиймэл дагуулын газрын станцийг МУИС-д байгуулж хиймэл дагуулаас мэдээлэл хүлээж авах, өөрийн хиймэл дагуулыг удирдах, хянах боломжтой.

               Хиймэл дагуул нь 10 см куб хэмжээтэй, газрын гадаргын зураг авах, шинжлэх ухааныг хөгжүүлэх шинэ сенсоруудыг турших, FM 433МHz долгионоор дуу дэлхийд цацах үүрэгтэй. Камерын үзүүлэлт нь 400 км өндрөөс 100 м нарийвчлалтай зураг авах чадвартай. Энэ нь газрын гадаргын өөрчлөлт, байгалийн гамшиг, ой хээрийн түймрийн судалгаанд ашиглах, 400 км-ын өндөрт агаарын нягт, сансрын туяаг тодорхойлох, газрын станцуудыг олон улсын сүлжээ болгон ашиглах юм. Газрын станц нь бусад дөрвөн улсын хиймэл дагуултай холбогдож зураг авах боломжтой. Ингэснээр хугацааны аль ч агшинд Монгол оронд болж байгаа үйл явдлын зургийг шууд авах магадлал өндөр байна хэмээн МУИС-ийн профессор Ч.Лхагважав ярилаа.Хиймэл дагуул хөөргөхөд гарах зардал нь 225 мянган ам.доллар бөгөөд "Инженер технологийн дээд боловсрол" төслөөс санхүүжин МУИС-д байгуулах юм. Тус сургуулиас 50 мянган ам.доллар гаргах бол олон нийтийн хандиваар 50 мянган ам. доллар босгох аж.

Үзсэн: 1075

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна