БНЭУ-ын парламентын Доод танхимын дарга хатагтай Сумитра Махажан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
БНЭУ-ын парламентын Доод танхимын дарга хатагтай Сумитра Махажан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхимын дарга хатагтай Сумитра Махажан 2016 оны 4 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд хатагтай Сумитра Махажан Улаанбаатар хотноо 4 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын зарим арга хэмжээнд оролцох юм. Мөн Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана. Мөн хатагтай Сумитра Махажанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзах юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхимын дарга хатагтай Сумитра Махажан нар Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхимын хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурна. Түүнчлэн Парламентын дарга нар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас Хавдар судлалын үндэсний төвд хандивласан зайн туяа эмчилгээний аппарат, туяа эмчилгээний төлөвлөлтийн симулятор аппаратыг ашиглалтад хүлээлгэн өгөх нээлтийн ёслолд оролцох юм байна.
Үзсэн: 1020
Tweet