Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалт ирэх долоо хоногт болно.
Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалт ирэх долоо хоногт болно.
УИХ Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтын үндсэн арга хэмжээ ирэх долоо хоногт буюу энэ сарын 21-22-нд болно. Энэхүү уулзалтыг зохион байгуулах ажлын бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсэг уулзалтын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаарх ээлжит хуралдааныг зохион байгууллаа. Хуралдааны эхэнд тус уулзалтыг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар зохион байгуулалтын бэлтгэл ажлын байдлын талаар Ажлын хэсгийн гишүүн бүрээс мэдээлэл сонсч, Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтыг зохион байгуулж буй байгууллагууд хамтын ажиллагаандаа нягт холбоотой ажиллахыг анхааруулав.Түүнчлэн, өнөөдрийн байдлаар 32 улс болон Европын парламентаас нийт 150 гаруй төлөөлөгч бүртгүүлснээс Энэтхэг, Итали, Тайланд, Пакистаны парламентын дарга нар мөн Австрали, Итали, Индонези, Финланд, Унгар, Польш, Вьетнам, Испаниас 11 дэд дарга нар оролцохоор мэдэгдээд байна гэж танилцуулсан юм.
Үзсэн: 951
Tweet