Лхагва, 4-р сар 16, 2025 02:57:56
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 15-04-2025
монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

Өсвөрийн шатарчдын Азийн АШТ-ээс манайхан 36 медаль хүртлээ.


Zambaga 2016-04-12 07:04

Өсвөрийн шатарчдын Азийн АШТ-ээс манайхан 36 медаль хүртлээ.

  Өсвөрийн шатарчдын Азийн АШТ-ээс манайхан 36 медаль хүртлээ. Тус тэмцээнд манайхаас гадна Австрали, Хятад, Энэтхэг, Индонези, Иран, Казахстан, Киргизстан, Малайз, Шинэ Зеланд, Сингапур, БНСУ зэрэг 18 орны 470 гаруй өсвөрийн шатарчин оролцож байна.
   Өсвөрийн шатарчид түргэн , түргэвчилсэн , стандарт  ангиллаар өрсөлдөж байна.Түргэвчилсэн тоглолтын тэмцээн өчигдөр болж 438 шатарчин швейцарь системээр долоон өрөг тоглож, 42 багц медалийн төлөө өрсөлдөж дүнгээ гаргахад зургаан орны тамирчин медаль хүртлээ.Тодруулбал, Монгол есөн алт, таван мөнгө, долоон хүрэл.Вьетнам хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл.Энэтхэг нэг алт, таван мөнгө, хоёр хүрэл.Казахстан нэг алт, нэг мөнгө.Иран нэг алт. Узбекистан хоёр мөнгө, нэг хүрэл хүртсэн байна.

Үзсэн: 1094

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: