Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнесийг хүлээн авч уулзав.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнесийг хүлээн авч уулзав.
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнесийг өчигдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар Роберто Бэнес “Гадаад хэргийн яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн 2017-2021 оны хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийг батлуулах гэж байгаатай холбогдуулан дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Гадаад хэргийн сайд НҮБ-ын Хүүхдийн сангаас Монгол Улсад үзүүлж ирсэн дэмжлэг, туслалцаанд талархал илэрхийлээд хүүхдийн эрхийг хамгаалах, нийгмийн үйлчилгээ, хүүхэд залуучуудын оролцоог дэмжих чиглэлээр дорвитой хувь нэмэр оруулсныг тэмдэглэв. Тэрээр шинээр батлагдах хамтын ажиллагааны хөтөлбөр нь Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцоллоо.Түүнчлэн АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулагдах зарим арга хэмжээнд хамтран ажиллах талаар санал солилцсон байна.
Үзсэн: 1024
Tweet