“Монгол Улсын Гадаад харилцааны тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа.
“Монгол Улсын Гадаад харилцааны тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа.
УИХ-ын гишүүн М.Батчимэг, С.Оюун, Н.Энхболд, Д.Дэмбэрэл нар “Монгол Улсын Гадаад харилцааны тухай” хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Төрийн гадаад бодлого нэгдмэл байх, гадаад харилцаанд үндэсний ашиг сонирхлыг дээдлэх зарчмыг тууштай хэрэгжүүлнэ”, “төв, орон нутгийн бүх түвшинд үндэсний нийтлэг ашиг сонирхол, төрийн бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг дээдэлнэ”, Гадаад бодлогын үзэл баримтлалын 1 дүгээр зүйлийн 5-д “Гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангаж, залгамж чанарыг хадгална гэж тус тус заасан байдаг. Хэдийгээр Монгол Улсын гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах, хэрэгжилтийг уялдуулан зохицуулах зарчим, зорилт, арга хэмжээ бодлогын үндсэн баримт бичгүүдэд ийнхүү туссан боловч “уг асуудлыг зохицуулж байгаа эрх зүйн орчин нь хангалтгүй байгаагаас тэдгээрийн хэрэгжилт хангалтгүй байна” гэсэн дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо тогтоосон юм. Иймээс Энэхүү хуулийн төсөлд Монгол Улсын гадаад харилцааны үндсэн зарчмуудыг тодорхойлж, бодлогын нэгдмэл байдлыг хангах, бодлогын хэрэгжилтийг уялдаатайгаар төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих болон тайлагнах үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах талаар зарим өөрчлөлтийг хийсэн байна. Түүнчлэн хуулийн төслийг боловсруулах ажлын хүрээнд АНУ, Канад, Словени, Итали, ОХУ, ХБНГУ, Болгар, Казахстан зэрэг орны туршлагыг авч үзсэн байна.
Үзсэн: 1020
Tweet