Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монголчуудын кофений хэрэглээ.

Zambaga 2016-04-10 05:04

Монголчуудын кофений хэрэглээ.

Хүн төрөлхтний түүхэнд кофе 14-р зууны үеэс тэмдэглэгдэх болсон ч 16-р зууны үеэс дэлхий даяар нийтлэг хэрэглэх болжээ. Кофений ургамал нь бутлаг мод байх бөгөөд Африк, Өмнөд болон Төв Америк, Өмнөд Азийн бүс нутгийн 10 сая гектар газарт тариалдаг гэсэн тооцоо бий. Эдгээр бүсийн 70 орчим орон кофег дэлхийн зах зээлд нийлүүлдгээс гол нийлүүлэгч нь Бразил, Колумб, Вьетнам улс юм.

Манай орны хувьд кофений 70 орчим хувийг гаднаас авдаг бөгөөд жилд дунджаар 350 гаруй мянган ам.доллар зарцуулдаг байна.

Этиопоос гаралтай гэх кофе нь Турк Перс зэрэг улс орнуудаар дамжин Европ дараа нь Ази тавд тархжээ. Харин монголчууд кофег харьцангуй хожуу үеэс хэрэглэж эхэлсэн ч энэ бүтээгдэхүүний хэрэглээ жилээс жилд өсөх хандлагатай байгааг судлагаагаар тогтоосон байна. “Монголчуудын кофений хэрэглээ” судлагааны талаар “Монголиан маркетинг консалтинг” группийн менежер Хангал ийнхүү ярьсан юм.

Хангал: Олон улсад бол зах зээл дээрх бүтээгдэхүүний судалгааны үр дүн бэлэн байж байдаг. Энэ үүднээс бид Үндэсний Брэнд медиа атлас судалгааг 2013 оноос хийж эхэлсэн. Үндэсний хэмжээнд 233 хүнээс судлагаа авсан. Улаанбаатар хот, Эрдэнэт, Дархан, аймаг, сумдын төлөөллийг хамарсан үндэсний томоохон судалгаа болсон. Энэ судалгаанд кофеноос эхлээд нийтдээ 133 нэр төрлийн 1000 орчим брэндийн бүтээгдэхүүнийг хамруулсан. Манай судлагаанд 15-60 насны хүмүүс хамрагдсан. Энэ насны хүмүүсийн 53 хувь нь кофе хэрэглэдэг гэж судлагаагаар гарсан. Үүнийг хүн амын тоотой харьцуулаад үзвэл 984 мянган хүн кофе хэрэглэж байна гэсэн үг юм. Бусад шингэн хүнс буюу хийжүүлсэн ундаа, сүү, цэвэр устай харьцуулахад шингэн хүнсний зах зээл дээр зургаадугаарт орж байна. Хамгийн эхэнд сүү байж байх жишээтэй. Үүнээс харахад кофений хэрэглээ өндөр байна. 2014, 2015 оны кофений хэрэглээг өсөлт бууралттай нь харахад эдийн засгийн хямралтай холбоотойгоор бүх хэрэглээ буурсан. Гэхдээ хамгийн бага бууралтыг үзүүлсэн нь кофены хэрэглээ байж байгаа. Дөнгөж гуравхан хувиар буурсан байх жишээтэй. Кофе нь инстант болон найруулдаг, шууд хэрэглэдэг кофе гээд байж байна. Үндэсний хэмжээнд судлагааны дүнг харахад 73 хувь нь задлаад шууд хэрэглэдэг кофег хэрэглэж байна. Үлдсэн хувь нь инстант буюу найруулж чанадаг кофе хэрэглэж байна.

Монголчууд цай, тэр тусмаа сүүтэй цайны уламжлалтай ард түмэн. Нэр төрлийн хувьд хийцтэй, борцтой, арвайтай, нохойн хошуутай, шар будаатай, үхрийн годонтой, сүүтэй цай гэх мэт 25 төрлийн цайг Монголчууд хэрэглэдэг тухай зарим судлагааны материалд дурьдсан нь бий.

Брэнд медиа атлас группын гаргасан судалгаагаар 15-24 насны залуучууд сүүтэй цай гэхээсээ илүүтэйгээр кофе уухыг илүүд үздэг. Харин нас ахих тусам монгол хүмүүсийн уламжлалт цайны хэрэглээ нэмэгддэг болохыг тогтоосон гэж менежер Хангал ярьж байлаа.

Хангал: Кофений хэрэглээг насны ангилалаар судласан олон судлагаанаас харж байхад нас өндөр болох тусам уламжлалт цай сүүтэй цайны хэрэглээ өндөр байна. судалгааны явцад залуусаас яагаад сүүтэй цайгаа ууддаггүй вэ гэж асуухад, би эмээ өвөө шиг сүүтэй цай уухад зохимжгүй байдаг гэж хариулж байна. Мөн нөгөө талаас харахад гадуур маш их кофе шопууд нээгдэж байна. Залуучууд ялангуяа оюутнууд хичээлээ хийх, интернэтэд суух чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх гээд кофе шопоор их үйлчлүүлж байна. Энэ хирээр залуучуудын кофений хэрэглээ нэмэгдэж байна. Тиймээс сүүтэй цай ч юмуу бусад төрлийн уух зүйлийн хэрэглэх хандалага нь бага болоод байна.

Өдөр бүр кофе уух нь сэтгэцийн гаралтай өвчнөөс хамгаалдгийг эрдэмтэд тогтоожээ. Олон төрлийн шидтэй уг ундаа нь мартамхай өвчнөөс сэргийлдгийг судлаачид өмнө нь тогтоож байсан юм. Кофед агуулагддаг бодисууд төв мэдрэлийн системийг хамгаалж, цусан хангамжийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, бодисын солилцоог сайжруулах үйлчилгээтэй бөгөөд цусан дахь өөх тосны хэмжээг ч мөн бууруулдаг байна. ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Пүрэвжаваас кофег хэр хэмжээтэй хэрэглэх хэрэгтэй талаар асууж сонирхлоо.

Пүрэвжав: Кофений хэрэглээний талаар олон улсад өдөрт 4 аяга гэж зөвлөдөг. 2-4 аягыг өдөрт хэрэглэх нь хэвийн хэмжээ. Үүнээс хэтэрвэл хүмүүст эрүүл мэндийн янз бүрийн сөрөг нөлөө гарч болзошгүй гэдэг. Нөгөө талаар хэрэглэж байгаа кофений чанар чансаа гэж байдаг. Кофений үрийг нунтаглаад чанаад ууна гэдэг бол кофений жинхэнэ утга нь. Хүнсний үйлдвэрлэлийн хөгжилтэй холбоотойгоор хүмүүст хэрэглэхэд бэлэн болгосон байдлаар янз бүрийн хэлбэрээр бэлтгэсэн байдаг. Тэр нь дотроо чихрийн агууламж, тосны агууламжаараа харилцан адилгүй учраас ямар кофе хэрэглэх нь хувь хүний өөрийн сонголт юм. Кофе бол 2 гол үйлчлэгч бодистой. Нэг нь кофейн, нөгөө нь хлорожейний хүчил гээд биологийн идэвхт химийн бодис гэсэн үг. Энэ 2 нь кофений өөртөө унаган агуулдаг бодис. Тиймээс хүмүүсийг 4 аягаас илүү уух хэрэггүй гэж зөвлөдөг нь үүнтэй холбоотой. Кофений сэргээх шинж чанар байгаа. Тэр сэргээх шинж чанар нь судасны болон зүрхний цохилтыг ихэсгэнэ. Амьсгалыг тоог түргэтгэж өгдөг. Тиймээс их хэмжээний кофе нэг дор уусан тохиолдолд гар салганана ч гэдэг юмуу судалгаа байдаг. Тэгэхээр кофений хэрэглээг зохицуулах тухай асуудал байна. Нөгөө талаар уламжлалт анагаах ухаанд ч бичсэн байдаг. Хүнийг бага багаар дасгаад байвал хорыг ч хэрэглэж чадна гэж. Энэ бол адоптацийн асуудал юм. Хүн аливаа зүйлд их хурдан дасан зохицох чадвартай гэсэн үг. Энэ нь тодорхой цаг хугацаа тухайн хүний бие махбодь, сэтгэл зүйн онцлогтой холбоотой. Тэгэхээр кофений үйлчлэл хүн бүрт өөр өөр. Кофег эрүүл мэндэд ач холбогдолтой гэж үздэг зүйлүүд бас байна. Тухайлбал жинхэнэ цэвэр кофег зохист хэмжээгээр хэрэглэвэл антиоксидант буюу исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй. Хорт хавдраас урьчдилан сэргийлдэг. Хлорын хүчлийн агууламжаасаа хамаараад чихрийн шижингийн 2-р хэлбэрээс урьдчилан сэргийлэх боломжтой, зүрх судасны өвчнөөс мөн сэргийлнэ гээд олон сайн талыг бичсэн байдаг. Энэ өвчнүүдээс яагаад урьдчилан сэргийлдэг вэ гэхээр сэргээх шинж чанар нь зүрх, булчингийн үйл ажиллагаанд нөлөөлнө. Нөгөө талаар хлорын хүчил нь бие махбодид глюкозын солилцоо инсулины хэмжээг зохицуулж өгдөг үйлчилгээтэй. Мөн тулах шинж чанарын үйлчигээтэй. Тиймээс сүүүийн үед түүхий, байгалийн ногоон өнгөөрөө байгаа кофег хэрэглэнэ гэдэг биеийн жин барих үйлчилгээтэй бйана. Энэ төрлийн сүлжээнүүд манай улсад орж ирээд байгаа.

Дэлхий дээр кофений Арабика болон Робуста гэсэн хоёр гол төрөл бий. Кофений нийт хэрэглээний 70-80 хувийг үнэр амт сайтай Арабика, үлдсэнийг нь хурц чанга талдаа Робуста кофе эзэлж байна. Робуста төрөл нь харьцангуй хямд бөгөөд Арабикагаас 40-50 хувь илүү кофейн агуулдаг.

Манай улсад 100 хувь Арабика сортын 9 нэр төрлийн кофег Монголын анхны кофены брэнд Сашем кофег эзэмшигч Блью Саффайр компани боловсруулан түгээж байна.

Монголд рестро буюу кофе хуурдаг 6-7 газар бий. Харин сав баглаа боодолтойгоор анх Брэйн жүүс компани 4 төрлийн “Премиум дрип” /Premium drip/ филтертэй дээд зэргийн хар кофе үйлдвэрлэж эхэлжээ.

Тус компани Кени, Колумб, Этиоп гэсэн гурван улсаас кофений түүхий үр оруулж ирэн гурван төрлийн түвшинд хуурч бэлтгэдэг. Ингээд кофегоо дундаж хэмжээгээр нунтаглан, тусгай машинаар савлаж, бэлэн болгоно. Үйлдвэрлэлийн процесс ийм л энгийн.

Тус компанийн гүйцэтгэх захирал Анар-Эрдэнэ ярихдаа “Бид бүтээгдэхүүнээ монгол хүний амтлах таашаалд зориулсан. Тиймээс манай кофенууд ихэвчлэн дундаж хууралттай. Яагаад гэвэл Монгол хүмүүс хэтэрхий хатуу, гашуун, чанга амттай хар кофег төдийлөн таашаадаггүй амтны мэдрэмжтэй. Франц, италиуд гэхэд маш гашуун, гүн хууралттай кофенд дурладаг байх жишээтэй. Иймд монголчуудын амтлах мэдрэмжид судалгаа явуулсны үндсэн дээр дундаж хууралттай байхаар кофенуудаа шийдсэн” гэсэн юм.

Түүнчлэн манай улсад сүүлийн жилүүдэд кофе шоп олноор нээгдэж байна. Улаанбаатар хотод л гэхэд дэлхий даяар 1000 гаран салбартай томоохон кофе шопын сүлжээ Кофе Бийн болон мэргэжлийн кофе франчайз сүлжээ Том Н Томс 2014 онд нээгджээ.

Монголчууд кофе шопын 7 нэр төрлийн кофег түгээмэл хэрэглэдэг байна. Тухайлбал эспрессо, каппучино, американо, кафе латте зэрэг юм. Үнийн хувьд 3500-аас 7000 орчим төгрөг байна. Харин импортын шилэн болон уутан савлагаатай кофений нэр төрлийн хувьд Солонгос, Орос, Бразил зэрэг улсаас оруулж ирсэн нескафе, якобс, чибо, давидофф, мак, еэ еэ зэрэг кофег өргөн хэрэглэдэг.

Сонирхуулахад, кофе нь дэлхийн чухал хэрэгцээт барааны хоёрдугаарт буюу газрын тосны дараа бичигддэг байна.

Үзсэн: 9294

Сэтгэгдлүүд

account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (9)

• cialis vs cialis professional irrepayasype tadalafil generic vs cialis amabbara tadalafil patent

• Online Viagra Sales Hijyac https://newfasttadalafil.com/ - buy cialis online The focal length of the lens is obtained by using Eq. Purchasing Amoxicilina With Overnight Delivery Htfium order cialis online comprehension speaking reading fluency b. Emauve https://newfasttadalafil.com/ - Cialis Gbdgsd

• referring to confusion over his gender identity, for which he sought therapy while deployed in Iraq buy cialis on line SURGICAL BIOPSIES

• I visited several web sites however the audio quality for audio songs current at this site is in fact fabulous. vacation on gozo

• Hello to every body, it's my first visit of this weblog; this website consists of remarkable and genuinely excellent data in favor of readers. holidays on gozo

• when to use cialis certified online pharmacy for cialis socialist countries today

• does tadalafil work on women cialis 40 mg reviews cialis from india