Монгол-Японы ”Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр" удахгүй хүчин төгөлдөр болно.
Монгол-Японы ”Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр" удахгүй хүчин төгөлдөр болно.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Кувейт, АНЭУ болон Бахрейны вант улсад албан ёсны айлчлал хийсэн талаар “Мэдээллийн цаг” хурлын үеэр тус яамнаас мэдээлэв. Кувейт улсад хийсэн айлчлалын үеэр тус улсын эрхэм дээд Эмир болон Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нартай уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн. АНЭУ-д хийсэн айлчлалын үеэр тус улсын Гадаад хэргийн сайд болон Хөрөнгө оруулалтын агентлагийн төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагааны нөөц боломжийн талаар ярилцсан хэмээн ГХЯ-ны Бодлого Төлөвлөлт, зохицуулалтын газрын захирал Г.Амартүвшин хэллээ.
Тэрбээр мөн Монгол Японы эдийн засгийн түншлэлийн өнөөгийн явцын талаар танилцуулахдаа,”Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход шаардлагатай хууль, эрхзүйн зохицуулалтыг хоёр тал хийх ёстой. Монголын талаас хууль эрх зүйн зарим зүйлд өөрчлөлт оруулсан. Японы талаас техникийн шинж чанартай зарим нэг асуудлыг удахгүй шийдэх байх. Ингээд ойрын хугацаанд хүчин төгөлдөр болгох санамж бичиг солилцоно. Түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд Японоос 9000 гаруй нэр төрлийн бараа авч, Монголоос 4000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаргана” гэж мэдээллээ.
Үзсэн: 1027
Tweet