АНУ үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Монголд буцаан өгсөн байна.
АНУ үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Монголд буцаан өгсөн байна.
АНУ-аас өнгөрсөн долоо хоногт зургаан төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Монголд буцаан өгсөн байна. Монголоос хууль бусаар хил гаргасан үлэг гүрвэлийн олдворууд АНУ-ын Нью-Йорк болон Юта муж улсад хураан авсан аж. Эдгээрээс хамгийн том нь Алиорам үлэг гүрвэлийн гавлын яс аж. Уг гавлын ясыг Францаас хуурамч бичиг баримтаар АНУ-д авчрах үеэр гаалийн албаныхан хураан авчээ.Алиорам нь цэрдийн галавын үед буюу ойролцоогоор 66-70 сая жилийн тэртээд Монголын Говьд амьдарч байсан тираннозавридын бүлгийн махчин үлэг гүрвэл юм. Уг үлэг гүрвэлийн ердөө хоёр төрөл зүйл илэрсэн нь Говиос олджээ.Өмнө нь АНУ-аас 70 сая жилийн настай Тарбозаврын араг ясыг Монголд буцаан өгч байсан юм. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд АНУ-аас нийтдээ 23 үлэг гүрвэлийн араг яс, чулуужсан олдворыг Монголд буцаан өгчээ.
Үзсэн: 1104
Tweet