Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Өнөөдөр Дэлхийн усны өдөр.


Zambaga 2016-03-22 12:03

Өнөөдөр Дэлхийн усны өдөр.

     ЮНЕСКО-гийн Ерөнхий чуулганаас 1993 онд жил бүрийн 3-р сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэж байхыг тунхагласан. Энэ өдрийг тохиолдуулан усны салбарынхан тулгамдсан асуудлаа хэлэлцлээХэлэлцүүлгийн үеэр усны салбарын алдагдлыг хэрхэн бууруулах, түгээлтийн асуудлыг хөндөн ярилцлаа. Түүнчлэн сүүлийн жилүүдэд усны хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор нөөцийн асуудлыг дахин авч үзэх хэрэгтэй болсныг мэргэжилтнүүд онцолж байв. Монголын усны түншлэл ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Баасандоржийн хэлснээр, “Монгол Улс 1988 онд л 230 м3 усыг хоногт олзворлох боломжтой хэмээн тогтоосон байдаг. 1988 оноос хойш нийслэлийн хүн ам хэд дахин өсөж, суурьшлын бүс нэмэгдэж, тэр хэрээр усны хэрэглээ өссөн. Гэтэл энэ хугацаанд усны нөөцийг нэг ч удаа шинэчилж тогтоогоогүй” гэсэн юм. Монгол Улсын усны нөөцийн 90 хувь нь гадаргын ус. Гэтэл энэ 90 хувиас 70 хувь нь Хөвсгөл нуурын ус байдаг. Гэтэл нийслэл хот Хөвсгөл нуураас ус татах боломжгүй учраас бохир усыг цэвэршүүлэн, дахин ашиглах ажлыг эхлүүлэх хэрэгтэй. Нийслэлчүүд усны эх үүсвэрээ Туул голоос авдаг.  Ус сувгийн удирдах газраас хоногт  150-160 мянган м3 усыг нийслэлийн хүн амд нийлүүлдэг байна.

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан залуучууд, хүүхдүүдэд усны зохистой хэрэглээний талаарх мэдлэгийг дээшлүүлэхийг тулд  “Ус ба ухаалаг хэрэглээ” сэдэвт 40 минутын хичээлийг Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад орлоо. Түүнчлэн Монголын Урлагийн Зөвлөлөөс “Ухаалаг ус” нэг сарын аяны нээлтийн арга хэмжээ Чингисийн талбайд боллоо. Нээлтийн арга хэмжээний үеэр усны хэт хэрэглээнээс болж байгаль дэлхий, усны нөөцөд ямар их хохирол учирч буйг шүүмжлэлт, сонирхолтой байдлаар илэрхийлсэн мөсөн баримлыг олон нийтэд дэлгэн танилцуулжээ. 

Үзсэн: 1256

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна