ГХЯ-ны "Мэдээллийн цаг" боллоо.
ГХЯ-ны "Мэдээллийн цаг" боллоо.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ сарын 02-нд Швейцарийн Женев хотноо хуралдсан НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл (ХЭЗ)-ийн ээлжит 31 дүгээр чуулганд оролцож, үг хэлсэн талаар тус яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал Д.Гэрэлмаа ГХЯ-ны мэдээллийн цагаар өчигдөр мэдээллээ.
Монгол Улс НҮБ-ын ХЭЗ-ийн гишүүнээр сонгогдсоноос хойш анхны уулзалтад оролцож буй нь энэ юм. Гадаад хэргийн сайд чуулганд хэлсэн үгэндээ ХЭЗ-ийн гишүүнээр ажиллах хугацаандаа жендерийн тэгш байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллахаар төлөвлөсөн талаар танилцуулжээ. Мөн Монгол Улс Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, цаазаар авах ялыг бүрэн хассан улс болсныг албан ёсоор мэдэгдсэн хэмээн Д.Гэрэлмаа дэд захирал хэллээ.Тэрбээр, “Уулзалтын үеэр Польшийн Гадаад хэргийн сайдтай уулзсан бөгөөд тус улсын Засгийн газраас Монгол Улсад Элчин сайдын яамаа нээхээр болсныг албан ёсоор мэдэгдсэнийг мөн дурдсан байна.
Үзсэн: 1074
Tweet