Монгол тэмээний уралдаан Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Монгол тэмээний уралдаан Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох “Монгол тэмээ-999” арга хэмжээ Өмнөговь аймагт амжилттай болж өндөрлөлөө. Сүүлийн жилүүдэд тоо толгой нь цөөрч байгаа хоёр бөхт тэмээгээ өсгөн үржүүлэхэд чиглэсэн олон хөтөлбөрийг хэрэгжүүлж, үүний үр дүнд Өмнөговь аймгийн тэмээн сүрэг улсдаа тэргүүлж, 118 мянгад хүрсэн юм. Тэмээ, тэмээчдээ алдаршуулах, тэмээний үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Монгол тэмээ-999” арга хэмжээний хурдан тэмээний уралдаанд газар газрын 1115 хурдан тэмээ бүртгүүлэн уралдсанаас 1108 тэмээ барианы зурхайд орж, Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоож чадлаа. Мөн энэ үеэр буухиа тэмцээн зохион байгуулсан бөгөөд нийт 19 баг тамирчид оролцсон байна. Баг тус бүр тэмээгээр ачаа ачиж, хангал тэмээг бугуйлдаж унагаан зогдор хяргаж түүгээр бурантаг томох даалгаврыг гүйцэтгэсэн байна. Мөн багийн нэг гишүүн буйл зорж хангал тэмээгээ бурантаглан туйлуулж ур чадвар, тэсвэр тэвчээр уран ухаанаа үзэгч түмэнд гайхууллаа.
Үзсэн: 1397
Tweet