"Марубени" корпораци "Тавантолгой цахилгаан станц" төсөлд хөрөнгө оруулна.
"Марубени" корпораци "Тавантолгой цахилгаан станц" төсөлд хөрөнгө оруулна.
Тавантолгой цахилгаан станц төслийн хөрөнгө оруулагчаар Японы "Марубени" корпораци ажиллахаар боллоо. Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн том чадлын цахилгаан станцыг гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай хэрэгжүүлэхээр шийдвэрлэж Эрчим хүчний яамны дэргэд Төслийн нэгж байгуулан 2013 онд үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Тавантолгой цахилгаан станц төслийн нэгж нь холбогдох 20 гаруй судалгаа, 15 гэрээний төслийг боловсруулж төсөлд хөрөнгө оруулах гадаадын хөрөнгө оруулагчийг сонгохоор дэлхийд нэр хүнд бүхий бие даан эрчим хүч үйлдвэрлэгч 25 компанид санал хүргүүлснээс 10 компани төсөлд оролцох сонирхлоо илэрхийлжээ. Үе шаттай сонгон шалгаруулалт хийсний үндсэн дээр Японы "Марубени" корпорацийг “Шалгарсан хөрөнгө оруулагч”-аар Тавантолгой Цахилгаан станц төслийн Удирдах хороо хуралдаж тодрууллаа. Марубени корпораци нь дэлхийн 22 оронд нийт 34870 МВт суурилагдсан хүчин чадал бүхий цахилгаан станцыг эзэмшиж ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг дэлхийн томоохон эрчим хүч үйлдвэрлэгч компани юм байна.
Үзсэн: 1298
Tweet