Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Малчид малынхаа тоо толгойг нэмэгдүүлэхээс илүүтэй, үүлдэр угсааг сайжруулж байна.


Zambaga 2016-03-01 09:03

Малчид малынхаа тоо толгойг нэмэгдүүлэхээс илүүтэй, үүлдэр угсааг сайжруулж байна.

 Малчид сүүлийн жилүүдэд зөвхөн малынхаа тоо толгойг өсгөхийн төлөө бус ашиг шимийг нэмэгдүүлэх, үүлдэр угсааг сайжруулахын төлөө хичээдэг болсон. Тодруулбал үхрээ сүү, махны чиглэлээр францын ангус сментал, алатау, казакын цагаан толгойт, хонио Дорнод аймгийн Сэргэлэн сумын үзэмчин, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын барга, баяд, Төв аймгийн Баянцагаан сумын илүү нугаламтай махны чиглэлийн хониор үүлдэр угсааг нь сайжруулж, суурин маллагаатай фермер болгож байна. Жишээ нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат, аймгийн сайн малчин Г.Отгонбаярынх 100 гаруй үхрээ сүү, махны чиглэлээр өсгөж байгаа бол 1000 гаруй хонио барга, баяд, махны чиглэлийн илүү нугаламтаар үржүүлж байна. Ингэснээр тэднийх сүү цагаан идээгээр сумынхаа хэрэгцээг хангаад зогсохгүй сүүний үйлдвэртэй гэрээ байгуулжээ. Мөн энэ аймгийн Сант сумын нэгэн хөдөлмөрч малчин бол өдгөө 76 насыг зооглож буй Х.Батхүүгийнх. Тэднийх сүүний чиглэлийн 100 гаруй үхэртэй бөгөөд жилд дунджаар 40 мянган литр сүүг сумынхаа өндөр настан болон цэцэрлэг, яслийн хэрэгцээг хангахаас гадна цагаан идээний цех ажиллуулж Голланд бяслаг үйлдвэрлэж байна.

Үзсэн: 1159

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна