Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Шведийн үндэсний музейд хадгалагдаж буй Монголын хосгүй эртний өв соёлын дурсгалуудыг олны хүртээл болгоно.


Zambaga 2016-02-22 07:02

Шведийн үндэсний музейд хадгалагдаж буй Монголын хосгүй эртний өв соёлын дурсгалуудыг олны хүртээл болгоно.

 Шведийн үндэсний музейд хадгалагдаж буй Монголын хосгүй эртний өв соёлын дурсгалуудын цуглуулгыг цахимжуулан эрдэмтэн судлаачдын төдийгүй олны хүртээл болгох гэж байна. Энэ тухай Монголын Соёл урлагийн их сургуулийн эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Д.Даваасүрэн, СУИС-ийн багш, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч С.Соронзонболд нарыг Шведийн Угсаатны зүйн музейд зочлох үеэр Шведийн Хааны нэрэмжит Шинжлэх ухааны Академийн харьяа “Свен Хэдиний сан”-ийн тэргүүн, Төв ази, Монгол судлалын мэргэжилтэн ноён Хакан Вахлкуст, Угсаатаны зүйн музейн Ази-судлалын хэлтсийн дарга хатагтай Эва Мурдал нар мэдээлсэн байна. XIX зууны төгсгөл, XX зууны эхээр Төв Ази, түүний дотор Монгол орноор аялж, монголчуудын ахуй амьдрал, зан заншилтай танилцан судалж явсан Шведийн алдарт аялагч-судлаач Свен Хедин,  Данийн нэрт аялагч-судлаач Хеннинг Хаслунд-Христенсен нарын цуглуулсан монголын аж амьдралыг харуулсан фото зургууд, шашин, соёлын эд өлгийн зүйлс, ардын урлагийн бүтээлүүд өнөөг хүртэл Шведийн үндэсний номын сан, Угсаатны  зүйн музей, Данийн төв музейд хадгалагдан иржээ. Эдгээр эртний бүтээлүүдийн нэг Түвд хэлнээс Монгол рүү хөрвүүлэн улаан, хар бийр хослуулан бичсэн эртний судрыг Монголын төлөөлөгчдөд сонирхууллаа. Уг судрын суурь хэсэгт  аливаа зүйлийн хорлолоос хамгаалах дөрвөн зүгийн бурхдыг амирлуулсан гайхамшигт нандин бүтээл юм. Иймэрхүү баринтаг бүхий судар, бичгүүд тус музейд олон байгаа бөгөөд Монголчууд энэхүү түүхэн олдворуудыг судлахад музейн зүгээс туслахад бэлэн байгаагаа ноён Хакан илэрхийллээ. Мөн Шведийн Төв номын санд 100-гаад төрлийн Монгол ардын дуунуудыг дижитал хэлбэрт оруулан цахимжуулах ажил хийгдэж байгаа бөгөөд энэхүү дууны цуглуулгын дээжээс Монголын төлөөлөгчид гардуулж өгсөн байна. Ийнхүү уламжлагдан ирсэн хосгүй, Монголд танигдаагүй 100-аад төрлийн гайхамшигт ардын дууны цуглуулга Шведийн Үндэсний номын санд хадгалагдаж байгаад төр засгийн зүгээс анхаарал хандуулан, соёлын өвийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээнд хоёр орны хамтарсан төсөл хэрэгжүүлэх нь зүйтэй талаар уулзалтад оролцогсод санал солилцсон байна.

Үзсэн: 1355

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна