Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин Ассампшн Их сургуульд зочиллоо.
Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин Ассампшн Их сургуульд зочиллоо.
Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд Т.Төгсбилгүүн Тайландын нэр хүндтэй олон улсын Ассампшн Их сургуульд зочилж, тус сургуулийн удирдлага болон олон улсын эдийн засгийн харилцаа, олон улсын бизнесийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудтай уулзалт хийлээ. Мөн үеэр Элчин сайд Монгол Улсын өнөөгийн байдал, тэр дотроо ирэх 7 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын талаар тус сургуулийн оюутан, багш нарт яриа хийж, Монголын түүх, соёл, хөгжил, дэвшлийн талаар тэдний сонирхсон асуултуудад дэлгэрэнгүй хариулт өсгөн байна. Ассампшн Их сургуулийн захиргаа Монгол Улсын их, дээд сургуулиудтай шууд харилцаа тогтоож, төлөөлөгчид солилцох, туршлага солилцох зэргээр хамтран ажиллахад бэлэн байгааг уулзалтын үеэр тэмдэглээд богино, урт хугацааны сургалтын тэтгэлэг олгох, Монголоос оюутан хүлээн авч сургах боломжтойг илэрхийлсэн байна.
Үзсэн: 1157
Tweet