Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлэг болж байна.


Zambaga 2016-02-17 08:02

“Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлэг болж байна.

 Уул уурхайн яамнаас жил бүр уламжлал болгон Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлгийг зохион байгуулж өмнөх жилд хийсэн ажлаа дүгнэн цаашид хийх ажлаа төлөвлөж ирсэн. Энэ онд Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлгийн хүрээнд Засгийн газар, орон нутаг, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ажлын уялдаа холбоог сайжруулах, талуудын оролцоог хангах, дэмжих асуудлыг шийдвэрлэх үүднээс Уул Уурхайн яам, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ), Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөр, Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл хамтран “Орон нутгийн цогц хөгжил- түншлэл” сэдэв уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Уулзалт хэлэлцүүлгээр 2015 онд уул уурхайн салбарын бодлого, хууль эрх зүйн өөрчлөлтийнталаар танилцуулж уул уурхайн салбарын өнөөгийн байдал, орон нутгийн хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, уул уурхайн салбарын хөгжилд орон нутгийн зүгээс үзүүлэх дэмжлэгийн талаар ярилцаж хэлэлцүүлэг хийж байгаа юм. Мөн “Орон нутгийн цогц хөгжил–түншлэл” төслийн хүрээнд тусгай зөвшөөрөлтэй компаниуд орон нутагтайгаа хэрхэн хамтран ажиллах талаар төслийн баг болон орон нутгийн төр, төрийн бус байгууллага, жижиг, дунд үйлдвэрийн төлөөлөлтэй санал солилцох зорилготой юм.

Үзсэн: 1119

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна