БНХАУ мах экспортлоно.
БНХАУ мах экспортлоно.
Монгол Улс 20 сая толгой малтай байхад 5-10 саяыг нь экспортод гаргах боломжтой хэмээн мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр малын тоо толгой 55 саяд хүрсэн. Энэ үед Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас /ХХААЯ/ эхний ээлжид БНХАУ руу их хэмжээний малын мах экспортод гаргах боломжтой хэмээн зарлаад байгаа билээ. Тэгвэл энэ ажил тун нааштай байгаа хэмээн тус яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд мэдээлж байна. Одоогийн байдлаар БНХАУ руу мах экспортлох зөвшөөрлийг баруун аймгийн гурван боловсруулах үйлдвэрт өгчээ. Дээрх гурван үйлдвэрийн хувьд 100 хоногт 4000 тонн мах бэлтгэх хүчин чадалтай юм байна.
Үзсэн: 1092
Tweet