Нүүрсийг хуурай аргаар баяжуулах үйлдвэр байгуулна.
Нүүрсийг хуурай аргаар баяжуулах үйлдвэр байгуулна.
Эрдэнэс Тавантолгой компани, Япон улсын "Нагата Инженеринг" компанитай хамтран нүүрсээ хуурай аргаар баяжуулах туршилтын үйлдвэр байгуулахаар боллоо. Усны нөөц багатай говьд нүүрсийг хуурай аргаар баяжуулснаар байгаль орчноо хамгаалж, нүүрсэндээ нэмүү өртөг шингээж гадны зах зээлд нийлүүлэх боломжтой болох юм. Өнөөдөр хоёр тал жилд 300 мянган тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийн төслийн гүйцэтгэлийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологийг Монголд нэвтрүүлэх төслийн суурийг хоёр улсын Засгийн газар гурван жилийн өмнө тавьж, санамж бичиг байгуулж байжээ. Ингээд нүүрсийг дусал ч ус ашиглахгүйгээр баяжуулах боломжийг судалж, үр дүнд нь Эрдэнэс Тавантолгой компанийн талбайд туршилтын үйлдвэр байгуулахаар болсон байна. Энэ талаар Япон улсын Шинэ эрчим хүчний аж үйлдвэрийн технологийн газрын гүйцэтгэх захирал Мунехико Цучияа “30 сая тонн нүүрс баяжуулахад 4-5 сая куб метр ус шаардагддаг. Харин хуурай аргын технологи нь усны оронд элс ашигладгаараа онцлогтой юм. Нүүрсний чанар нойтон аргаар баяжуулсантай ялгаагүй. Энэ технологийг "Нагата Инженеринг" компани эзэмшдэг. Японд нөөцийг дахин ашиглахдаа дээрх аргыг хэрэглэж байна. Жишээ нь автомашин, гэр ахуйн хуучин электрон барааг нунтаглаж, зэс, хуванцар гарган авдаг. "Нагата Инженеринг" компани хуурай технологийн тоног төхөөрөмжийн технологийг боловсруулсан” гэж ярилаа.Энэ төслийг Япон улсын Засгийн газрын 10 сая гаруй долларын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх юм байна. Гэхдээ манай талаас тодорхой хэмжээний санхүүжилт гарна гэдгийг Уул уурхайн сайд хэллээ. технологийг Монголд нэвтрүүлэх төслийн суурийг хоёр улсын Засгийн газар гурван жилийн өмнө тавьж, санамж бичиг байгуулж байжээ. Ингээд нүүрсийг дусал ч ус ашиглахгүйгээр баяжуулах боломжийг судалж, үр дүнд нь Эрдэнэс Тавантолгой компанийн талбайд туршилтын үйлдвэр байгуулахаар болсон байна. Энэ талаар Япон улсын Шинэ эрчим хүчний аж үйлдвэрийн технологийн газрын гүйцэтгэх захирал Мунехико Цучияа “30 сая тонн нүүрс баяжуулахад 4-5 сая куб метр ус шаардагддаг. Харин хуурай аргын технологи нь усны оронд элс ашигладгаараа онцлогтой юм. Нүүрсний чанар нойтон аргаар баяжуулсантай ялгаагүй. Энэ технологийг "Нагата Инженеринг" компани эзэмшдэг. Японд нөөцийг дахин ашиглахдаа дээрх аргыг хэрэглэж байна. Жишээ нь автомашин, гэр ахуйн хуучин электрон барааг нунтаглаж, зэс, хуванцар гарган авдаг. "Нагата Инженеринг" компани хуурай технологийн тоног төхөөрөмжийн технологийг боловсруулсан” гэж ярилаа.Энэ төслийг Япон улсын Засгийн газрын 10 сая гаруй долларын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх юм байна. Гэхдээ манай талаас тодорхой хэмжээний санхүүжилт гарна гэдгийг Уул уурхайн сайд хэллээ.
Үзсэн: 1437
Tweet