Бурхан халдун уулыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн Соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн тухай батламжийг Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт гардууллаа.
Бурхан халдун уулыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн Соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн тухай батламжийг Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт гардууллаа.
Бурхан халдун уулыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн Соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн тухай батламжийг БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын захиргаанд гардуулан өглөө. Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн тухай батламжийг ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнгөрсөн оны 12 дугаар сард Парис хотноо албан ёсоор гардуулсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 оны 9 дүгээр сард уг хайрханыг Дэлхийн өвд бүртгүүлэх ажлыг хийх талаар “Бурхан Халдуны тухай” хэмээх зарлиг гаргасан. Уг захирамжийн дагуу БОНХАЖ-ын сайд болон БСШУ-ны сайд хамтарсан тушаал гаргаж, ажлын хэсэг байгуулж ажилласан. Тиймээс батламжийг дээрх хоёр салбарын сайдад гардуулаад байсан юм. Бурхан халдун уулыг дэлхийн өвд бүртгэхэд идэвхи чармайлт гаргаж, өндөр хувь нэмэр оруулсныг нь үнэлж, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт батламжийг хадгалуулах болсон хэмээн БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг хэллээ. Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын дарга Б.Хашмаргад Бурхан халдун уулыг дэлхийн өвд бүртгэсэн тухай батламжийг тус газарт гардуулж байгаад талархаж буйгаа илэрхийлээд тус бүс нутгийг хамгаалахын тулд цаашид улам бүр хичээнгүйлэн ажиллах болно хэмээв.
Үзсэн: 1497
Tweet