Монголын цэргийн багийн бүрэлдэхүүн “НАТО-гийн медаль”-иар шагнуулжээ.
Монголын цэргийн багийн бүрэлдэхүүн “НАТО-гийн медаль”-иар шагнуулжээ.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын шийдвэрээр Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын цэргийн багтай хамтран үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний II ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнийг “НАТО-гийн медаль”-иар шагнажээ.Ёслолын арга хэмжээнд Кабулын хамгаалалтын хүчний захирагч, бригадын генерал Айн Томас, түүний орлогч АНУ-ын дэд хурандаа Сиа Греавис, Кабулын хамгаалалтын ангийн захирагч, дэд хурандаа Веармаут болон Кабулын хамгаалалтын хүчний штабын бүрэлдэхүүн оролцлоо. Монголын энхийг сахиулагчид баазын аюулгүй байдлыг хангах гол чухал үүрэг болсон шалган нэвтрүүлэх байр, нисдэг тэрэгний талбайн хамгаалалт гэх мэт олон үүргийг нэр төртэй, чадварлагаар гүйцэтгэж байгаа ажээ.
Үзсэн: 1119
Tweet