Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

НҮБ-ын Эдийн засаг нийгмийн зөвлөлийн Нийгмийн Хөгжлийн Комиссын 54 дүгээр чуулган боллоо.


Zambaga 2016-02-16 12:02

НҮБ-ын Эдийн засаг нийгмийн зөвлөлийн Нийгмийн Хөгжлийн Комиссын 54 дүгээр чуулган боллоо.

         Нью-Йорк хотноо НҮБ-ын Төв байранд Эдийн засаг нийгмийн зөвлөлийн Нийгмийн Хөгжлийн Комиссын 54 дүгээр чуулган “Өнөөгийн ертөнцөд нийгмийн хөгжлийн бодлогыг сайжруулж, эрчимжүүлэх нь” ерөнхий сэдвийн доор 2-р сарын 3-12-ны өдрүүдэд хуралдлаа. Нийгмийн Хөгжлийн Комиссын 54 дүгээр чуулганы хүрээнд нийгмийн бүлгүүдийн асуудлаарх НҮБ-ын хөтөлбөр, үйл ажиллагааны хэрэгжилтийн тухай ерөнхий хэлэлцүүлэг явагдахаас гадна “Тогтвортой хөгжлийн 2030 төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь: Нийгмийн хөгжлийн асуудлаарх амлалтаас үр дүнд шилжих нь” болон “Тогтвортой хөгжлийн 2030 төлөвлөгөөг хэрэгжүүлэх асуудлыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах конвенцитой холбох” зэрэг сэдвээр, гишүүн орнуудын төр засаг, судлаачид, иргэний нийгмийн төлөөлөгчид НҮБ-ын албаны хүмүүс оролцсон панел хэлэлцүүлгүүдийг хийсэн юм. Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд тус чуулганы ерөнхий хэлэлцүүлэг дээр үг хэлж, чуулганы үндсэн сэдвийн дагуу Монгол улсын байр суурийг илэрхийлэн, нийгмийн бодлого ба нийгмийн хамгааллын сүүлийн үеийн ололт, сорилт бэрхшээлийг танилцуулсан байна. Чуулганаас “Өнөөгийн ертөнцөд нийгмийн хөгжлийн бодлогыг сайжруулж, эрчимжүүлэх нь”, “Нийгмийн хөгжлийн комиссын ажлын зохион байгуулалт, арга барил”, “Африкийн хөгжлийн төлөөх шинэ түншлэлийн нийгмийн асуудал” зэрэг баримт бичиг, тогтоолыг батлан гаргасан байна.

Үзсэн: 1198

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна